Японы Ерөнхий сайд парламентын доод танхимаа тараах шийдвэр гаргажээ

2014 оны 11 сарын 21

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ парламентын доод танхимыг тараан, ээлжит бус бүх нийтийн сонгууль явуулах тухай шийдвэр гаргасан тухайгаа Засгийн газрын хуралдаан дээр албан ёсоор мэдэгдсэн бөгөөд холбогдох баримт бичгүүдэд кабинетын бүх гишүүд гарын үсэг зурцгаасан байна.

Сонгуулийн кампанит ажил 12-р сарын 2-нд эхлэх ба ээлжит бус сонгууль 12-р сарын 14-нд явагдах аж. Японы Үндсэн хуулинд зааснаар, доод танхимаа татан буулгах тухай шийдвэр нь засгийн газрын тэргүүний онцгой бүрэн эрхэд хамаардаг юм байна. Засгийн газрын хуралдааны дараа холбогдох шинэ хувилбарыг Японы эзэн хаан Акихитод танилцуулах ба дараа нь доод танхимын нэгдсэн чуулган дээр уншигдсаны дараа уг танхим үйл ажиллагаагаа зогсоох аж.

Энэхүү ээлжит бус бүх нийтийн сонгуулийг явуулах шийдвэр гаргасан явдал нь улс орны эдийн засгийг эрүүлжүүлэх талаарх цаашдын хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд сонгогчдын дэмжлэгийг авах зорилготой бололтой. Эхний ээлжинд, 2015 оны 10-р сараас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан, худалдах-худалдан авах хэрэглээний татварыг одоогийн 8%-иас 10% хүртэл өсгөх явдлыг Шинзо Абэ 1,5 жилээр хойшлуулах хүсэлтэй байгаа аж. Тэрээр үндэсний эдийн засгийн өнөөгийн сул дорой байдал нь тиймэрхүү алхам хийх боломжийг одоохондоо өгөхгүй бөгөөд хүн амаас авах татварыг өсгөх нь тэдний бизнесийн үйл хэрэгт хүнд цохилт болно гэж дүгнэж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хэрэглээний татвар 5% байсныг 8% болгож нэмэгдүүлсэн явдалтай тус орон өнөөг хүртэл сайн зохицохгүй байгаа бөгөөд хоёрдугаар улиралд гэхэд, тус орны ДНБ 7,3%-иар, гуравдугаар улиралд 1,6%-иар тус тус унасан аж.

Мөн энэхүү ээлжит бус сонгуулийн шийдвэр гаргаснаараа Японы Ерөнхий сайд тус оронд цөмийн эрчим хүчний ажлыг хэсэгчлэн сэргээхэд сонгогчдын дэмжлэг авах, түүнчлэн, засгийн эрхэнд удаан хугацаанд байх нөхцлийг бүрдүүлэхэд зориулан өөрийн улстөрийн байр сууриа улам бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12486
0 эможи
keyboard_arrow_up