Burger King Герман дахь 89 ресторанаа хаажээ

2014 оны 11 сарын 21

Хурдан хоолны сүлжээгээр MC Donalds-ийн дараа ордог Burger King Герман дахь 89 салбараа хаажээ. Эрүүл ахуйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь ийнхүү хаагдах шалтгаан нь болсон байна. Германд Burger King-ийн 700 орчим салбар байдаг ажээ. Хаагдсан салбарууд нь бүгд Yi-Ko компанид франчайзингийн гэрээгээр харъяалагдаж байсан бөгөөд Burger King тус компанитай гэрээгээ цуцлах шийдвэр гаргажээ. Хаагдсан салбаруудад нийтдээ 3000 гаруй хүн ажиллаж байжээ. Burger King нь хачиртай талх худалдаагаар дэлхийд хоёрт ордог, дэлхийн 86 оронд 13 мянган ресторантай юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12465
0 эможи
keyboard_arrow_up