Билл Гэйтсийн сан 5.7 сая ам.долларыг амлалаа

2014 оны 11 сарын 20

Гвиней болон баруун Африкийн бусад орнуудад эболагаас хамгаалах туршилтын эмчилгээг нэмэгдүүлэх хөтөлбөрт Билл  ба Мелинда Гэйтс сан  5.7 тэрбум ам.долларыг өгөхөө амлаад байна.  Энэ хөтөлбөр эбола  вирусэнд өртсөн ч эргэн ангижирч чадсан хүмүүсээс авсан цусыг ашиглан эмчилгээ хийхэд  төвлөрөх юм. Мөн тус сангаас  шинэ туршилтын эм тариаг гаргахад  энэ хөрөнгөнөөс ашиглана гэдгийг онцолсон байна.  Эбола вирусын улмаас амиа алдсан хүний  тоо  5000 гараад байгаа төдийгүй  Баруун Африкийн орнуудад тархалт өндөр хэвээр байна. Харин одоогийн байдлаар энэ үхлийн вирусын эсрэг албан ёсны  эрх бүхий вакцин, хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээ байхгүй байгаа юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12419
0 эможи
keyboard_arrow_up