Цасан шуурганаар 7 хүн амь үрэгджээ
2014 оны 11 сарын 20
АНУ-ын зүүн хойд нутгаар өчигдөр хүчтэй цасан шуурга болж, Нью-Йорк муж улсад долоон хүн амь үрэгджээ. Уг цасан шуурганаар Нью-Йорк муж улсын Баффало хотод л гэхэд цасны зузаан 1.5 метр хүртэл хунгарласан байна. Баффало хотын зарим оршин суугчид их цаснаас болж хаалгаа онгойлгож чадахгүй, аврах албаныхнаас тусламж хүсчээ. АНУ-ын цаг уурын албанаас мэдээлснээр цасан шуурганы үеэр зарим газар 1.93 метр хүртэл зузаан хунгар үүссэн гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









12393
0 эможи