88 настай II Элизабет хаан ширээгээ шилжүүлнэ
2014 оны 11 сарын 20
Их Британийн хатан хаан II Элизабет ирэх сарын 25 буюу зул сарын баярын үеэр угсаа залгамжлах ханхүүдээ эрх мэдлээ шилжүүлэн өгөхөөр төлөвлөжээ. 88 настай II Элизабет хаан ширээгээ ууган ач, ханхүү Уильям болон түүний гэргий Кейт Миддлтон нарт өгөхийг хүсч буй. Албан ёсоор бол хатан хаан ууган хүү Чарльзид хааны титмээ шилжүүлэн өгөх ёстой ч тэрбээр уламжлалаас татгалзаж магадгүй гэж “www.dailymail.co.uk” мэдээлэв. Энэхүү мэдээллийг Букингемийн ордноос батлаагүй ч нэрээ нууцалсан ордны ажилчид хэлжээ. Тэрбээр ордны удирдлагууд ирэх сард болох хаан титэм шилжүүлэх ёслолд хэдийнээ бэлдэж эхэлсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12352
0 эможи