“Дэлхийн гоо бүсгүй” тэмцээнд оролцох байсан Гондурасын гоо бүсгүй хулгайлагджээ

2014 оны 11 сарын 19

Гондурас улсыг төлөөлөн “Дэлхийн гоо бүсгүй” тэмцээнд оролцох байсан бүсгүй ор сураггүй алга болоод байна. Мария Хосе Альварадо Мунос өнгөрсөн пүрэв гарагт сураггүй болсон бөгөөд эцэг эх нь тэр дор нь цагдаад ханджээ.

 

Хэрэв бүсгүйг олохгүй бол Гондурас улс “Дэлхийн гоо бүсгүй” тэмцээнд төлөөлөгчгүй үлдэх эрсдэл нүүрлээд байна. “Тэр тэмцээндээ бүртгүүлж, Лондон явах тасалбараа авчихсан байсан. Алга болох өдрийн маргааш нь нисэх ёстой байсан. Марияг хулгайлагдсан байвал нэг их гайхахгүй. Учир нь манай улсад өдөр бүр л хүн амины болон хүний хулгайн хэрэг гарч байдаг” хэмээн нэвтрүүлэгч Сальвадор Нэсралл хэлжээ.

 

Гондурас бол үнэхээр аюултай газар. Энэд жилд 100 мянган хүн тутмын 90 гаруй нь бусдын гарт амиа алдаж байдаг байна. Энэ үзүүлэлтээрээ тус улс Колумб улсын дараа хоёрдугаарт ордог гэнэ.Дашрамд дурдахад Гондурасын гоо бүсгүйг эгч Софиягийнх нь хамтаар хулгайлсан аж. Хэрэг гардаг шөнө бүсгүйчүүдийг хэсэг залуусын хамт шөнийн клубт байхыг харсан гэрч байгаа юм байна. Одоогоор цагдаа нар тус клубын хамгаалагчдын нэгнийг байцааж байгаа ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12316
0 эможи
keyboard_arrow_up