Марк Зукерберг Африкт интернэтийг үнэгүй түгээхээр ажиллаж байна

2014 оны 11 сарын 17

“Facebook” компанийг үндэслэгч, тэрбумтан Марк Зукерберг Их Британийн сансрын хиймэл дагуулын “Avanti” компанитай хамтран Африкийн улсуудад интернэтийг үнэгүй түгээх асуудлаар судалж эхэлжээ. Энэ нь Internet.org байгууллагын санаачилгаар хийгдэж байгаа юм.

Тэрбээр өмнө нь Африкт салбартай гар утасны оператор “Vodafone” компанид энэ талаар санал тавьсан ч татгалзсан хариу сонссон байна.

Хэрэв Марк Зукерберг Их Британийн компанитай тохиролцож чадвал тэд хамтарч “Avanti”-гийн Африк даяар байрласан өргөн зурвасын хоёр хиймэл дагуулын хүчин чадлыг ойрын 2-3 жилд нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, сансрын суурь станцуудыг байгуулна. Ингэснээр африкчууд утасгүй интернэтийн сүлжээгээр дамжуулж интернэтэд үнэгүй холбогдох боломжтой болно.

Үнэгүй интернэттэй болсноор Африкийн баялаг ихтэй орнуудын ядуу буурай иргэдийн тодорхой хэсэг нь ажилтай болж, 160 сая хүн орлоготой болох аж. Марк Зукербергийн ярьснаар үйл ажиллагааны эхний зардал нь алдагдалтай байх болно. Хэсэг хугацааны дараа буюу интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэх үед бага хэмжээний орлого олох зорилготой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12179
0 эможи
keyboard_arrow_up