Элбасы Назарбаев Үндэстнээ брэндчилсэн нь

2014 оны 11 сарын 14

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн өвөл Атырау мужид зочлох үедээ нэгэн шуугиант мэдэгдэл хийсэн билээ. Тэрээр бид улсынхаа нэрийг «Казах Эли»(казахуудын улс) гэж өөрчлөх хэрэгтэй байна гэв. Улсынхаа нэрийг өөрчлөх сэдлийг түүнд  Монгол гэх нэр өгсөн байна.

Н.Назарбаев «Манай улсын нэрэнд «стан» гэх төгсгөл байгаа нь Төв Азийн бусад улсаас биднийг ялгаруулахгүй байгаа юм. Гэтэл гадныхан манай бүс нутгаас Монголд илүү их анхаарал хандуулж байна. Хоёр сая гаруйхан хүнтэй энэ жаахан улс нэрэнд нь «стан» гэх төгсгөл байхгүй болохоор онцгойрч, ялгарч харагдаж байгаа юм. Харин бид 17 саяуулаа атлаа андуурагдаж эндүүрэгдсээр байна» гэжээ. 2013 оны хоёрдугаар сард Үндэстний эцэгтэй уулзсан Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри улсынх нь нэрийг хэлэх гэж нилээд будлисан байна. Керри "кырзахстан", "кырзыгстан" гэх мэтээр дуудаад байсан нь Нурсултанд таагүй сэтгэгдэл үлдээжээ.

Эрхэм Ерөнхийлөгчийн дүгнэлтэд сүүлийн үед казахт хүчээ авч буй түүх, гарвал судлаачдын үг нөлөөлсөн бололтой. Казахстаны профессор Талас Омарбековынхаар  «Монгол» гэдэг нь Монгоэли буюу монго улс  гэсэн үг юм гэнэ. Эли гэдэг нь төр, улс, овог аймгийн нэгдэл гэсэн утгыг илэрхийлдэг юм байх. Түрэг угшилтай Ил хаант улсуудын хувьд Монгоэли нь бахархал, омогшлыг нь далладаг улс байжээ. Казахууд ч гэсэн дээр үеэс өөрсдийгөө Казах эли гэж нэрлэж байсан» тиймээс бид нэрээ сольж байгаа биш, уугуул нэрээ сэргээж байгаа гэсэн санааг тэр Ерөнхийлөгчдөө хэлсэн бололтой.

Хэл зүйн гарал, этимологийн хувьд энэ тайлбар ихээхэн маргаан дагуулж байгаа ч Елбасы казах ели (казах үндэстний эцэг) Назарбаевын үндэстнээ брэндчилэх чиглэлд хийж буй алхам нь анхаарлын гадуур үлдсэнгүй. Ерөнхийлөгч нэр солих асуудал дээр хэд хэдэн зүйлийг чухалчилсан юм.

Гадаад ертөнц стан улсуудыг зөвлөлтийн дагуул, лалын тулгуур үзлийн голомт, хуучинсаг, хоцрогдсон бүс нутаг гэсэн нэг категорид хамааруулж ойлгодог. Пакистан, Афганистан зэрэг улсууд ч дарангуйлал хүчирхийлэл, алан хядлагаар дэлхийд зард гарч буй нь Казахстанд халгаатай байгааг тэр тооцсон. Бас нэг хөгтэй тохиолдол нь 2012 Кувейтэд болсон буудлагын тэмцээнд түрүүлсэн казахстаны тамирчин Мария Дмитриенког алдрын тавцан дээр гарахад нь зохион байгуулагчид алдаа гаргаж Казахстаны төрийн дуулал биш, "Борат" киноны хөгжмийг тавьж орхисон байна. Америкийн хошин шогч Саша Барон Коэны энэ кино казах эр Боратын дүрээр тэдний ёс заншил, уламжлалыг баахан баалж, тавлаж орхисон билээ.

Тиймээс барууныхны хатуу, болхи ойлголтыг өөрчлөх, ойр хавийнхаа доожоогүй улсуудаас ялгарч харагдахыг Нурсултан ихэд хүсчээ. Есөн сард хуралдсан Киргизийн "Ар-Намыс" (Хүндлэл) намын хурал дээр Ерөнхий сайд асан Ф.Кулов казахуудыг дууриаж зөвлөлт маягийн нэрээ солих санал дэвшүүлэв. Тэрээр "Кыргыз Эль Республик" (Киргиз Ардын БНУ), "Кыргыз жери" (Киргизийн нутаг) гэсэн хоёр хувилбар гаргажээ.

Нөгөө талаар   казах Үндэстний эцэг гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татахын тулд Үндэстнээ брэндчилэх нь зайлшгүйг ухаарсан юм. Foreign Policy сэтгүүлд бичсэнээр Н.Назарбаев Хөрөнгө оруулалтыг татах чадвар, эдийн засгийн үзүүлэлтээрээ бол Казахстан Монголоос илүү байгаа ч Үндэстэн-брэндийн хувьд сайнгүй гэдгийг тэр олон улсын болон бүс нутгийн уулзалт, хурал цуглаан дээр байнга мэдэрдэг гэнэ. Дипломат хүрээнд тархсан хов живээр бол түүний хамгийн ихээр атаархдаг хүн нь Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажээ. Монголын ерөнхийлөгчийн харизм, харилцааны чадвар хамгийн гол нь нэгэн цагт ертөнцийн талыг эзлэж явсан жижигхэн улсынх нь ялгуун түүх нь бүс нутгийн орнуудын уулзалт дээр түүнийг том гүрнүүдийн зиндаанд өөрийн эрхгүй өргөн аваачдаг билээ. Сүүхээтэй Ц.Элбэгдорж өвгөн Н.Назарбаеваас өрсөн АСЕМ-ын орнуудын дараачийн уузалтыг Улаанбаатарт зохион байгуулах шийдвэр гаргуулж чадсан юм.

Тийм болохоор Назарбаев гадаадын хөрөнгө оруулагчдад таалагдах шинэ, илүү тод имиж бүрдүүлэхийг чармайж байна. Улсынхаа нэрийг өөрчлөхөөс гадна кирилл үсгийг халж латин бичигт шилжих санаархал агуулж байгааг нь Баруунтай илүү ойртох, холбогдох хүсэл гэж тайлж байгаа юм. Казахстан уг нь Гаалийн холбооны гишүүн, улс төрийн гол холбоотон нь Орос билээ.

Гэхдээ түүний дээрх санаачлагуудыг шүүмжлэх, эрсдлийг нь зааж хэлэх хүмүүс цөөнгүй гарав. Шүүмжлэгчид казахстаны хүн амын 26 хувийг эзлэж байгаа орос үндэстнүүдийг эмзэглүүлэхээс эмээж байна. Орос хэл бол казахстаны албан ёсны хоёрдахь хэл. Тэгэхээр кирилл үсгийн халбал оросууд яах бол гэдэг эмзэглэл бий. Казах эли - казахуудын улс гэх нэршил нь Казахстаныг бүрдүүлж байгаа бусад үндэстэн, ястнуудыг гадуурхсан мэт ойлгогдох аюул байгааг бодох хэрэгтэй гэж тэд хэлэв. Казахстаны хүн амын 63 хувь нь л казах үндэстэн ажгуу.  
Ямар ч байсан Ерөнхийлөгч Н.Назарбаев үндэстнээ брэндчилэх чиглэлд амжилттай алхмууд хийсэн. Жишээ нь нийслэлээ нүүлгэсэн явдал. Нүүлгэж очсон газар нь оросын казак-цэргүүдээс хасгийн нутагт байгуулсан анхны заставын буурь. “Акмола” нэртэй байсныг нь Оросууд орчуулаад “Цагаан булш” гэж хэлдэг байв. Хуучин нийслэл Алма-Ата үржил шимтэй, үзэсгэлэнт нутагт байршдаг ч Н.Назарбаев хасгийн түүхнээ хамгийн анхны төрт улсыг бий болгож байгаагаа илүүтэй мэдрүүлэх үүднээс шинэ газар нийслэлээ нүүлгэжээ.

Цаад агуулга нь бид одоо бүрэн тусгаар тогтносон улс, Оросын колоничлол эндээс эхлэсэн, энд дууслаа гэсэн утга гэнэ. Хэдийгээр Астана Улаанбаатарын дараа дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн хоёрт бичигддэг ч бүс нутагтаа үлгэр жишээ хот. Орчин үеийн хот байгуулалтын сор бүтээлийн нэг билээ. Н.Назарбаев хэдийгээр гадаад ертөнцөд дарангуйлагч гэж цоллогддог ч дотооддоо бол ихийг хийж, амжуулж байна. Казахстаны нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 13 мянган доллар давсан нь Назарбаевын нэр хүндийг казах түмний дунд нугаршгүй болгосон. Тиймээс одоо тэр гадаад нэр хүндээ дээшлүүлэхийг чармайж эхлэлээ.
Nation branding онолыг үндэслэгч Simon Anholt-ыг урьж зөвлөгөө авснаар эхний үр дүнгүүд гарч эхлэсэн гэнэ. Дэлхийн 125 орныг хамруулсан үндэстэн-брэндийн индекст энэ жил Казахстан 80-р байранд бичигдэв. Тэдний ард Беларусь 82-т, ОХУ 95-д бичигджээ. 6 багц үзүүлэлтээр илэрхийлэгддэг Nation brand index-т одоогоор монголын талаар мэдээлэл алга.

Зөвлөх Simon Anholt саяхан Астанад болсон Евразийн медиа форумын индэр дээрээс Ерөнхийлөгч Назарбаевын улсынхаа нэрийг солих санаачлагыг таашаахгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Казахстан олон улсын дүр төрхээ сайжруулах чиглэлд сая сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үр дүн гарч, хөрөнгө ч татагдаж байхад нэгэнт зарцуулсан мөнгөө үр ашигтай байлгах хэрэгтэй. Үгүй бол дэлхийн олон нийтэд хандсан харилцааны кампанит ажилд зарцуулсан мөнгө чинь салхинд хийснэ. Nation branding хийхэд илүү таатай үйл ажиллагааны бодлогоо санал болгох, дүр төрхөө сайжруулах, эерэг, сонирхолтой зүйлсийг гаргах нь гол арга зам юм. Rebranding хийхэд "stan" гэдэг сүүл ямар ч нөлөөгүй гэжээ.

Р.Батсайхан
Үндэстний тойм №45 (248 )

- See more at: http://world.time.mn/content/51151.shtml#sthash.iuqc3QQg.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12072
0 эможи
keyboard_arrow_up