Манай гаригийн очих шаардлагагүй 10 газар

2014 оны 11 сарын 15

1990 оны ардчилсан хувьсгалын ачаар монголчууд дэлхийн аль ч өнцөгт хүрэлцэн очих эрх, боломжтой болсон. Иймдээ ч өнөөдөр дэлхий өнцөг булан бүрт монгол хүний очоогүй газар бараг үгүй. 
Гэхдээ энэ дэлхийгээр бядан явагч, аялагч жуулчдад анхааруулахад манай гариг дээр очиж болохгүй, нууцлаг газар гэж бас байна аа. Юмыг яаж мэдэх вэ, энд тэнд явахдаа сонирхоод очих гэж бодохын ч хэрэггүй тэр газрууд. 

1.    Суртсей

Энэ бол Исландын өмнөд эрэг орчим байх галт уулс бүхий арал. Энэ арал 1963 онд оргилж эхлээд 1967 онд намдсан галт уул оргилоход бий болсон арал. Энд эгэл хүмүүс байтугай, эрдэмтэн судлаачид ч очих аюултай. 

2.    Цаг уурын уул

АНУ-ын Виржини мужийн нутагт байдаг энэ газар бол онцгой ажиллагааны үед ашиглах зориулалттай нууц газар. Үндэсний хэмжээний гамшиг тохиолдоход АНУ-ын өндөр албаныхан, цэргийн тушаалтнуудыг нүүлгэн шилжүүлж байрлуулах байр байдаг. 

3.    Межгорье

ОХУ-ын Башкирстонд байдаг хаалттай хот. Ямантау ууланд байх цөмийн зэвсгийн маш нууц үйлдвэрт ажилладаг хүмүүс оршин суудаг хотхон. Дайны үед Орос улсын хэрэглэх нүүрс, зэрэг чухал түүхий эдийн нөөц, хоргодох байр, эрдэнэс зэрэг байдаг гэлцдэг. 

4.     Метро-2

Москва хот дахь метроны  маш нууц энэ сүлжээг Иосиф Сталины үед Улсыг Аюулаас хамгаалах байгууллага D-6 нэрээр анх байгуулсан гэдэг. Өнөөдөр ч гэсэн ОХУ-ын БХЯ ашигладаг.  Кремлийг, Улсыг Аюулаас хамгаалах байгууллагын албан байртай, өөр чухал объектуудыг холбодог энэ метроны урт нь өнөөгийн Москвагийн метроны сүлжээнээс ч урт гэдэг. 

5.    Умардын Сентинель арал 

Бенгалын буланд байдаг Андаманы арлуудын нэгэн дээр нутгийн уугуул Сентинелличүүд амьдардаг. Тэдний тоо 50-400 орчим гэсэн барагцаа бий. Орчин үеийн соёл иргэншлээс бүрэн тасарсан тэд өөр хүмүүстэй хаирлцахыг огтхон ч хүсдэггүй. Тэдэнтэй харилцаа тогтоохыг хүссэн хамгйин сүүлийн оролдлогод чулуу, нум сумаар хариу барьсан. 2006 онд завьтай хоёр загасчин энэ орчим харамсалтайгээр амиа алдсан байдаг.

6.    Ватиканы нууц архив

Ватиканы нууц архив нь хаа очиж ил болон судлагдаж эхэлж байгаа ч таныг бол оруулахгүй байх.  Ромын пап Лев XIII-ын үе  хүртэл маш нууц, хаалттай байсан ч  1881 онд сонгуульд зориулан анх нээсэн гэдэг. Өнөөдөр мянга мянган судлаачид баримт бичгүүдийг үзэж судалж байгаа ч нийт 52 миль урт тавиур дээрх баримтыг хэзээ судалж үзэж дуусах юм бүү мэд. 

7.    Могойн арал

Сан-Паулугаас 90 км зайд “Могойн арал” байдаг. Энд төрөл бүрийн хорт могой дүүрэн дээ. Арлын 110 акр газарт 4000 орчим могой байна гэж эрдэмтэд багцаалан тоолсон нь 6 хавтгай дөрвөлжин метр газарт нэг могой байна гэсэн үг. Энд манай гаригийн хамгийн хорт могой болох жадан тогойд могой байдаг нь дэлхийн бусад хорт могойноос 3-5 дахин хүчтэй хортой. Бразилын тэнгисийн цэргийн хүчин ард иргэдээ ийш зорчихыг хатуу хориглосон, тэр бүү хэл эрдэмтэн судлаачдыг ч заримдаа хориглодог. 

8.    39 дүгээр өрөө

Умард Солонгост нууцлаг зүйл олон. 39 дүгээр өрөө бол Умард Солонгосын засгийн газрын нууц байгууламж. Энэ байгууламжид хууль бус үйлдвэрлэл эрхэлж 100 долларын дэвсгэрт, хар тамхи, олон улсын даатгалын залилангийн баримт бичиг үйлдвэрлэдэг гэдэг. Энэ байгууламж Ким Чены цаашид Цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд улстөрийн болон санхүүгийн дэмжлэг авахад чухал ач холбогдолтой гэж ярьдаг. 

9.    РАФ Менвит Хилл

Энэ бол Английн Умард Йоркширт байдаг хатан хааны Цэргийн нисэх хүчний нэг станц. Энэ газар Их британийн болон АНУ-ын цэргийн тагнуулын байгууллагуудын холбоог дэмжих үүрэгтэй гэдэг. Зарим хиймэл дагуулаар америкийн Үндэсний аюулгүй байдлын газар шууд удирддаг гэдэг.  

10.    51 дүгээр бүс

АНУ-д нууцлал маш өндөр байдаг ч  Невада мужид байдаг 51 дүгээр бус бусдаас онцгой. Энд онгоц, бусад зэвсгийн систем боловсруулж турших ажил хийдэг гэдэг ч зарим нь үл мэдэгдэх нисдэг биет, харь  гаригийнхныг судалдаг гэдэг. Иргэдийг ийш нь зүглүүлдэгч үгүй болохоор аль нь үнэн болохыг хэн мэдлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12038
1 эможи
keyboard_arrow_up