Дэлхийн эдийн засагт эрсдэл нүүрлэж байна

2014 оны 11 сарын 13

Дэлхийн эдийн засагт эрсдэл нүүрлэж байгаа аж. Олон улсын валютын сангаас гаргасан Их 20-ийн бүлгийн тайланд, өнгөрсөн аравдугаар сарын эхээр "дэлхийн эдийн засгийн урьдчилсан тайлан" гаргаснаас хойш, дэлхийн эдийн засагт ахиц гарч байна. Тухайлбал банк санхүүгийн зах зээл цэгцэрч, нефтийн үнэ бууран, зарим хөгжингүй эдийн засгийн өсөлтийн хурд удааширч байна гэжээ. Тайланд, дэлхийн эдийн засаг удааширч буй нөхцөлд эдийн засгийн өсөлтийг дээшлүүлнэ гэсэн Хорийн бүлгийн амлалт улам чухал болж байна. Хорийн бүлгийн удирдагчдын ес дэх уулзалт арваннэгдүгээр сарын 15-нд Австралийн Брисбан хотод болно. Эдийн засгийн өсөлтийг ахиулж, эрсдэлээс хамгаалах чадавхыг дээшлүүлэн, эдийн засгийн шинэ өсөлтийг буй болгох нь хурлын хэлэлцэх чухал сэдэв болж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11978
0 эможи
keyboard_arrow_up