Хамгийн аюултай таван бүтээгдэхүүнийг нэрлэв
2014 оны 11 сарын 13
Америкийн хоол судлаач Жаред Кох хүний бие махбодид хамгийн аюултай таван бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Эдгээр хүнсийг өдөр бүр хэрэглэснээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг талаар" ВлФ" сайтад мэдээлжээ.
Аймшигт таван бүтээгдэхүүний эхэнд нөөшилж лаазалсан улаан лооль орсон байна. Харин 2-рт боловсруулсан мах буюу утсан мах, зайдас, хиам бичигджээ. Тэгвэл 3-т маргарин, 4-т тунгаасан ургамлын тос оржээ. Айргийн тавд богино долгионы зууханд бэлтгэсэн поп корн багтсан аж. Эдгээр бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх нь хүнийг таргалуулж, алгуурхан үхэлд хүргэдэг аюултай гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11935
0 эможи