Мексикт жагсагчдын тоо эрчимтэй нэмэгдэж байна

2014 оны 11 сарын 12

Өнгөрсөн есдүгээр сард Игулла хотод жагсаал гарсны дараа 43 оюутан сураггүй болж сар гаруйн хугацаанд эрлийн ажиллагаа явагдсан билээ. Харин саяхан олдсон нотлох баримтаар орон нутгийн цагдаа нар гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран оюутнуудыг хөнөөсөн болох нь тогтоогдсон юм. Оюутнуудыг алга болсноос хойш нийслэл болон зарим томоохон хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн олон долоо хоногийн турш зохион байгуулагдаж байсан бөгөөд гэмт бүлэглэл оюутнуудын амийг хөнөөсөн талаарх мэдээлэл цацагдсан даруйд уг үйл явдалд уурлаж бухимдсан иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжиж эхэлсэн байна. Жагсагчид Мехико хот дахь Ерөнхийлөгчийн Ордон болон Засгийн газрын барилгыг галдан шатаажээ. Хюмэн Райтс Уоч Америкас байгууллагын захирал Хосе Мигуель Виванчо энэ хэргийг 1968 оны Мехико хотын жагсаалын үеэр оюутнуудыг үй олноор хөнөөсөн хэрэгтэй зүйрлэсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Латин Америкийн түүхэн гараагүй хэрцгий үйлдэл хэмээн буруушаасан байна. Ийнхүү олон оюутныг хөнөөж хэргээ баллахын тулд цогцосыг нь шатааж, заримыг нь усанд урсгасан нь олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь хүргээд байгаа аж. Үүнээс үүдэн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн тэргүүлсэн Засгийн газар хүндхэн байгаа гэнэ. Мексикт 2006 оноос хойш зохион байгуулалттай гэмт хэргийн улмаас амиа алдсан хүний тоо 80 мянга давсан бөгөөд оюутны жагсаалд оролцоод буцаж явсан 43 оюутан энэ төрлийн гэмт хэргийн хамгийн сүүлийн хохирогчид болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11886
0 эможи
keyboard_arrow_up