Ховордож буй ан амьтдыг НҮБ хамгаална

2014 оны 11 сарын 12

Дэлхийн дулаарал болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас ан амьтад ховродож буй. Ийд НҮБ-аас цагаан баавгай, халим, аварга махчин загас, бөхөн гөрөөс, нүүдлийн шувууд зэрэг 31 төрлийн амьтныг хамгаалалтад авчээ. Ингэхдээ тоо толгой нь хорогдо, устай аюултай амьтны жагсаалтад шинээр оруулж байгаа аж. Эквадорын нийслэл Кито хотод зургаан хоног хуралдсан НҮБ-ын Зэрлэг амьтдыг хамгаалах хорооны их хурлаар тус байгууллагын мэргэжилтнүүд ийм шийдвэрт хүрсэн байна. Устах аюул нүүрлэж буй дээрх амьтад өмнө нь байгаль хамгааллын статустай, олон улсын хууль журмын дагуу хамгаалагдаж байсан ч НҮБ-ын хамгаалалтад багтаагүй байжээ.

Шинээр хамгаалалтад орсон амьтдын жагсаалтад махир хошуут халим, цагаан баавгай, Африкийн улаан судалт гөрөөс, Европын тоодог, аварга махчин загасны нэг хөрөө загас болон нүүдлийн амьтад багтсан аж. Зэрлэг болон нүүдлийн амьтдыг хамгаалах хорооны энэ удаагийн их хуралд 120 улсын 900 мэргэжилтэн оролцсон байна. Тус байгууллагын дараагийн их хуралд 2017 онд Филиппин улсад болохоор товлогджээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11868
0 эможи
keyboard_arrow_up