APEC-ийн төгсгөлийн тунхаг гарчээ
БНХАУ-ын Бээжин хотноо болсон АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалт өндөрлөв. Энэхүү чуулганы хоёр хоногийн хэлэлцүүлэгийн үр дүн нь 24 хуудас бүхий эцсийн тунхаглал болов. Тунхаглалыг АРЕС-ийн 25 жилийн ойд зориулсан тусгай мэдэгдэл дагалдлаа.
Уулзалтыг амжилттай явуулсанд нь лидерүүд Хятадад талархаад уулзалтын халааг залгамлан авсан Филиппинд ирэх жил уулзах эрмэлзлэлээ тэд илэрхийлжээ. АРЕС-ийн орнуудын төр, засгийн лидерүүд цаашдын 2016-2022 онуудын саммитийн хуваарийг тохиролцов. Дараа дараагийн саммитуудыг Перу, Вьетнам, Папуа-Новая Гвиней, Чили, Малайзи, Шинэ Зеланд, Таиланд хүлээн авна.
АРЕС-ийн орнууд харилцаа холбоогоо 2015-2025 онуудад бэхжүүлэх төлөвлөгөөг гаргасан гэж тунхаглалын дагавар баримтад өгүүлжээ.
"Бүс нутгийн харилцаа холбоог шууд, байгууллага, хүмүүнлэгийн замаар бэхжүүлэн 2025 он гэхэд Ази, Номхон далайн бүсэд бүрэн бүтэн, интеграцилагдсан хоорондоо холбоотой орон зайг бүрдүүлэх сонирхолдоо тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхээр харилцан ашигтай холбоогоо бэхжүүлэхээр үүрэг авч байна" гэж баримтад өгүүлжээ.
Тухайлбал, биеийн хүчний шууд харилцах салбарт хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулахад бид анхаарлаа хандуулах болно. Улсын болон хувийн түншлэл болон бусад хэрэгслүүдийг ашиглахаа эрчимжүүлэн дэд бүтцийн санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэх болно. Институцийн харилцааа холбооны чиглэлд бид худалдааны нөхцлийг хялбаршуулах нөхцлийг хамтран шийдэх болно. Хүмүүнлэгийн талд бол хүмүүсийн хил дамжсан хөдөлгөөн шинэлэг санааг хуваалцах юм хэмээн баримтад өгүүлжээ.
Өөрийн бараа бүтээгдэхүүнийг илүүд үзэхээс татгалзах үүргийнхээ хугацааг АРЕС 2018 оны эцэс хүртэл сунгалаа. "Протекционизмын бүхий л хэлбэрээс татгалзах манай эрмэлзлэлийг бид баталж байна хэмээн баримтад өгүүлжээ.
Худалдааг дэмжих тухай ДХБ-ын гэрээг хэрэгжүүлэхэд гарсан мухардал нь тус байгууллагад итгэх итгэлийг сүйтгэж байна хэмээн АРЕС-ийн лидерүүд үзээд түгшүүрээ илэрхийлэв. Ийм мэдэгдэл тунхаглалд орсон байна.
"Худалдааг дэмжих тухай ДХБ-ын гэрээг хэрэгжүүлэхэд гарсан мухардал нь Балийн тохиролцоог хэрэгжүүлэх боломжийг асуудалтай болгож буйд бид ноцтойгоор түгшиж байна. Ийм байдал нь ДХБ-ыг хэлэлцээрийн талбар гэсэн итгэлийг унагаж байна. Мухардлаас гарц хайхад Дэлхийн худалдааны байгууллагын гишүүдтэй хамтран ажиллахад АРЕС бэлэн байна" хэмээн тунхаглалд өгүүлжээ.
Ажил хэрэгч байдлын хөгжлийг дэмжихийн тулд АРЕС "интернэт эдийн засгийг" дэмжинэ гэлээ. Бид энэ асуудлаар удирдах тусгай хэсгийг байгуулахыг дэмжинэ гэдгийг тунхаглалд дурдсан байна.
АРЕК-ийн орнууд "дунд орлогын урхитай" тэмцэх эрмэлзэлтэй. Дээрх асуудлыг бид АРЕС-ийн Эдийн засгийн хорооны хөтөлбөрт оруулах зөвшөөрлийг гаргана хэмээн баримтад өгүүлжээ.
"Эдийн засгийн шинэчлэлд" чиглэгдсэн ажлыг бид салбарын яамдуудын зөвлөгөөнөөр 2015 онд авч хэлэлцэхээр болж байна. "Дунд орлогын саадыг" туулах талаар стратегийн асуудлуудыг хэлэлцэхдээ авч үзэж байх юм. "Дунд орлогын саад" гэдэг нь эдийн засгийн хөгжилдөө зохих орлогод хүрээд тэр төвшнөөс гарч чадахгүйг хэлж байгаа ажээ.
Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжийн үр дүнг 2015 онд 10 хувиар нэмэгдүүлэх эрмэлзлэлээ лидерүүд хэллээ.
Арес-ийн лидерүүд дурсгалын мод тарьжээ. AP Photo/Pablo Martinez Monsivais
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн орнууд АРЕС-ийн дотор мөн Африкийн орнуудын хамт Эбола хижгийн тархалттай тэмцэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ хэмээн тунхаглалд өгүүлжээ.