Б.Обама хариуцлага хүлээнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан намын гишүүд ялагдсаны хариуцлагыг өөрөө хүлээхээ мэдэгдсэн байна. Тэрбээр Бээжин хотноо эхэлсэн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын форумд оролцохоор нисэхийн өмнө телевизэд энэ талаар ярилцлага өгчээ. Б.Обама " Бид завсрын сонгуульд ялагдлаа. Би энэ ялагдлыг хариуцлагыг өөрөө хүлээнэ. Америкчууд Вашингтоны ажлын үр дүнг харахыг хүсдэг ч зарим ажлын үр дүн нь анзаарагдахгүй байна. Одоогоор эдийн засгийн нөхцөл сайжирч байгаа. Өнгөрсөн 10 дугаар сард 200 мянган ажлын байр шинээр бий боллоо. Намайг ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш 10 сая орчим иргэн ажилтай болжээ. энэ бол маш сайн үзүүлэлт" хэмээсэн байна.