Саятан эр 11 жил гудамж шүүрджээ
Солонгос гаралтай саятан эр өөрийн гэсэн өвөрмөц зуршилтай нэгэн. Йо гэдэг энэ баян эр сүүлийн 11 жилийн туршид Бахрейн Улсад амьдарч байгаа бөгөөд өглөө болгон үүрээр босоод хотын гудамжийг шүүрдэж, цэвэрлэдэг байна. Тэрбээр шүүрдэж, цуглуулсан хог хаягдлаа ялгаж салган боловсруулж дөнгөдөг гэнэ.
Яагаад ингэх болсныг нь түүнээс асуутал Йо зүгээр л “Зүгээр л хүссэн юм даа” гэж хариулжээ. Түүний энэ зуршил солонгос эрд алдар нэр авчраад зогсохгүй өвөрмөц хочтой болгожээ. Өдгөө түүнийг бахрейнчууд “Цэвэрлэгээний хаан” гэж нэрийддэг аж. Үнэхээр л тэр гудамж талбайг цэвэр цэмцгэр байлгахад амьдралаа зориулахад бэлэн гэнэ. Йо дэндүү цэвэрч нэгэн тул тамхины иш хараад л толгой сэгсэрдэг байна. Тэгвэл бахрейнчууд тамхины ишээ хаа тааралдсан газраа хаячихдаг зуршилтай юм. “Энэ чинь бүгд мөнгө шүү дээ” хэмээн Йо овоолсон хогоо заагаад хэлдэг аж.
Йо хөршүүд болон найз нөхдийнхөө дунд ихээхэн нэр хүндтэй бөгөөд бүгд л түүнийг харь оронд цэвэр цэмцгэр байдлыг тогтоохыг зорьж байгаад нь талархаж буйгаа илэрхийлдэг гэнэ
Яагаад ингэх болсныг нь түүнээс асуутал Йо зүгээр л “Зүгээр л хүссэн юм даа” гэж хариулжээ. Түүний энэ зуршил солонгос эрд алдар нэр авчраад зогсохгүй өвөрмөц хочтой болгожээ. Өдгөө түүнийг бахрейнчууд “Цэвэрлэгээний хаан” гэж нэрийддэг аж. Үнэхээр л тэр гудамж талбайг цэвэр цэмцгэр байлгахад амьдралаа зориулахад бэлэн гэнэ. Йо дэндүү цэвэрч нэгэн тул тамхины иш хараад л толгой сэгсэрдэг байна. Тэгвэл бахрейнчууд тамхины ишээ хаа тааралдсан газраа хаячихдаг зуршилтай юм. “Энэ чинь бүгд мөнгө шүү дээ” хэмээн Йо овоолсон хогоо заагаад хэлдэг аж.
Йо хөршүүд болон найз нөхдийнхөө дунд ихээхэн нэр хүндтэй бөгөөд бүгд л түүнийг харь оронд цэвэр цэмцгэр байдлыг тогтоохыг зорьж байгаад нь талархаж буйгаа илэрхийлдэг гэнэ. - See more at: http://www.wikimon.mn/content/57884.shtml#sthash.9WyjwRXX.dpuf