Ерөнхийлөгч өөрийн овгоо солилоо

2014 оны 11 сарын 04

Афганстаны ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай өөрийн овгийн нэрнээс татгалзан нэрээ өөрчилсөн ажээ. Тэрбээр нэрээ яагаад өөрчилсөн шалтгаанаа дурдахгүй байгаа бөгөөд одоо өөрийгөө Ашраф Гани хэмээн нэрлэхээр шийдсэн байна. Сонирхуулахад Ахмадзай нь Афганстаны томоохон овгуудын нэг бөгөөд овгийн гишүүд өөрийн нэрийн төгсгөлд овгоо бичдэг ажээ. Ашраф Гани Ахмадзай нь өнгөрсөн зургаадугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Афганстаны ерөнхийлөгч болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11384
0 эможи
keyboard_arrow_up