Эбола вирусын эсрэг вакцин гарган авах хулганыг ашиглаж байна

2014 оны 11 сарын 04

АНУ-ын Хойд Каролинагийн их сургууль, Шинжлэх ухааны академи болон анагаахын мэргэжилтнүүд хамтран эбола вирусын эсрэг вакцин гарган авахаар хулгана дээр туршилт хийж байна. Халдвар авсан биетийн 50-60 хувь нь нас бардаг эболагийн эсрэг вакцин гарган авах эхний туршилтууд амжилттай болно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа юм.

Олон нийтийн эрүүл мэндийн UNC коллежийн эпидиомологийн профессор, сургалтын программын дэд дарга Ральф Барик “Хэрэв эболагийн халдвартай мал, амьтан уг халдвараасаа салж эдгэрч байгаа дүр зургийг бид олж харахгүй бол халдвар зогсоно гэдэгт найдах хэрэггүй гэсэн үг. Хэд хэдэн хулгана дээр хийсэн туршилт амжилттай болно гэж найдаж байгаа. Бид хүнд илэрсэн эбола вирусын халдварыг анх удаа хулгана дээр туршиж байна. Халдвартай хулгануудыг хэрхэн эдгэрч байгаа модулийг олж харах нь бидэнд маш чухал байна” гэжээ.

Мөн тэрбээр “Эболагийн шинж тэмдэг, үйлчлэл нь хүнд их аюултай болохыг бид харсан. Харин хулгануудад халдвар харилцан адилгүй үйлчилж байна. Тиймээс хулгануудын генетикийн бүтцэд эбола хэрхэн үйлчилж, түүний эсрэг ямар үйл ажиллагаа явагдаж байгааг бид олж харах хэрэгтэй байна” хэмээн ярьсан байна.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11358
0 эможи
keyboard_arrow_up