Обамагийн айлчлалыг сурвалжилъя гэвэл $60.000 хэрэгтэй

2014 оны 11 сарын 03

Барак Обамагийн Австрали болон Азийн орнуудаар хийх айлчлалыг сурвалжлах зардал $60 мянгад хүрсэн нь АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дургүйцлийг хүргэсэн талаар BBC мэдээллээ. Мэдээж АНУ-ын Ерөнхийлөгчтэй хамт аялах нь хэзээ ч хямд байгаагүй боловч түүний Австрали, Хятад, Бирмд хийх айлчлалыг сурвалжлахын тулд зөвхөн нислэгт $60 мянгыг төлөх шаардлагатай болжээ. Гэхдээ ийм хэмжээний мөнгө гаргасан агентлагуудын сурвалжлагчид "Air Force One" онгоцонд суухгүй, харин чартер нислэгээр Ерөнхийлөгчийн онгоцыг дагах аж.

Үүнээс гадна сурвалжлагчид хоол, интернет, зочид буудал болон бусад зардалд нэмэлтээр $10 мянгыг гаргах шаардлагатай юм байна. Цагаан ордон айлчлалыг сурвалжлах зардал маш өндөр байгааг хүлээн зөвшөөрсөн ч зөвхөн 51 хүн сурвалжлахаар бүртгүүлсэн учраас аялж буй бүх хүний тоогоор хувааж тооцдог чартер нислэгийн зардал өссөн гэж мэдэгджээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11302
0 эможи
keyboard_arrow_up