The Guardian: Дэлхийд АНУ-ын эсрэг бодит сөрөг хүчин хэрэгтэй

2014 оны 11 сарын 03

Дэлхий дээрх зөрчил мөргөлдөөн гурван тивд хамрах хүрээгээ тэлсээр байна. Дайны гал, эзлэн түрэмгийлэл болон тогтворгүй байдал Афганистанаас Хойд Африк хүртэл өргөжин тэлжээ.

Ирак болон Сирийн дотоод хэрэгт АНУ хутгалдах ээлжит оролдлогоо хийн, энэ удаад “терроризмтэй хийх дайны” мутант үр төл болох “Лалын улс”-ын эсрэг тэмцэл хийх нэрийдлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Украинд гэхэд, Оросыг дэмжигч салан тусгаарлагчид болон Киев дэх Барууны дэмжлэгтэй Засгийн газрын хоорондох тулаан олон мянган хүний амь насыг авч одоод байгаа билээ. Мөн Алс Дорнодод Япон болон бусад америкийн холбоотнуудтай Хятадын зүгээс зөрчилдөх явдал газар авсаар байгаа аж.

Өнгөрөгч ням гаригт, 13 жилийн турш үргэлжилсэн гамшигт эзлэн түрэмгийллээ өндөрлөн, Британийн дайчид Афганистан дахь байлдааны ажиллагаагаа дуусгасан байна. Дэлхий дахинаа өөрийн нөлөөгөө улам түгээсээр буй “Аль-Каида” бүлэглэлийг эс тооцон, уг цэргийн ажиллагаа амжилттай өндөрлөлөө хэмээн эрх баригчид мэдээлж байгаа нь бусдад хачирхалтай сонсогдож байгаа бололтой. Тухайн үед олон арван мянган афган иргэд амь үрэгдэж, талибууд тус орны тодорхой хэсгийг хяналтад аван, эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн хүчирхийлэл улам гаарсан хэдий ч афганы сонгуулиар энэ бүгдийг нуун далдалсаар байсан юм.

Афганистанд цөмрөн орсноор Барууныхан эцэс төгсгөлгүй дайны эхлэлийг тавьж, Иракийн гамшиг, Пакистанаас Сомали хүртэлх нисгэгчгүй төхөөрөмжүүдийн үйл ажиллагаа, Сири дэх жихадчуудын нууц дэмжлэг, Ливи дэх “хүмүүнлэгийн нэвтрэлт” буюу иргэний дайн зэрэг нь үүний тод илэрхийлэл гэж болохоор.

Ойрхи Дорнод одоогийн байдлаар урьд хожид байгаагүй хямралт байдалд байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлсээс хамгийн хүчтэй нь АНУ болон Барууны бусад орнуудын олон улсын хэм хэмжээг үл тоон дотоод асуудалд нь хутгалдан оролцож буй явдал юм.Барууны зүгээс тус бүс нутаг дахь дарангуйллыг “Арабын хавар” хүртэл нь дэмжин, одоо ч үргэлжлүүлэн дэмжсээр байна.

НАТО-ын олон жилийн турш дорно зүг хүрээгээ тэлж, хагарч хуваагдсан Украиныг Барууны лагерь руу татах гэсэн оролдлогын уршгаар Крым Оросод “залгигдан”, орос хэлтнүүд бүхий Донбасст бослого тэмцэл дэгдсэн билээ. Хямрал эхэлснээс хойш найман сарын дараа явуулсан хоёр талын сонгуулиуд нь тус орны хагарал бутралыг улам нэмэгдүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт Сочи дахь “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубын хуралдаан дээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын дэлхий нийтэд гүйцэтгэж буй үүрэг ролийн талаар урьд өмнө хэлж байгаагүйгээр ширүүн шүүмжилсэн билээ. Энэ нь, Барак Обама ОХУ-ыг Эбола болон “Лалын улс”-ын дараа орох дэлхийн гурав дахь том аюул гэж хэлсний дараа өгүүлэгдсэнээрээ гайхал төрүүлээд байх зүйл биш байсан бололтой. Харин дэлхийн ихэнх улс орнууд Путины хэлсэн үгтэй санал нэг байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11273
0 эможи
keyboard_arrow_up