Даяаршсан татварын систем дэлхийд шаардагдаж байна

2014 оны 10 сарын 31

Үндэсний татварын систем шинэ технологиудын хурдыг гүйцэхээ байсны улмаас зарим ашиг орлогын тодорхой хувь улсын төсөвт хүрэлгүйгээр, өөр тийшээ “оддог” болжээ.

Германы Сангийн сайд Вольфганг Шойблегийн бичсэн Project Syndicate хэмээх нийтлэлд энэхүү үүсээд буй нөхцөл байдлыг аврахын тулд татвар хураалтын стандартуудын даяаршсан системийг бий болгон, улс орнуудын хооронд мэдээллээ солилцож байх талаар онцгойлон тэмдэглэсэн байна.

Дэлхийн эдийн засгийн механизмуудад гүн гүнзгий өөрчлөлтүүд явагдаж байгаа нь бидний нүдэн дээр ил байгаа билээ. Даяаршил, тоон системжилтийн эрч далайц, хурд өсч, үүний үр дүнд эдийн засгийн үйл ажиллагаанууд ихээхэн олон улсын шинж байдалтай болсоор байна. Үүнтэй уялдуулан, олонхи компаниуд өөрийн бүтцийг зөвхөн орон нутгийн төдийгүй, хилийн чанадын татварын хууль тогтоомж, янз бүрийн эрх зүйн системүүдэд нийцүүлэн зохицуулах шаардлагатай болдог.

Тоон эдийн засгийн техникийн ололт амжилтуудын ачаар компаниуд өөрийн биет төлөөлөгч байхгүй хэдий ч гадаадын зах зээл дээр үйл ажиллагаа явуулах өргөн боломж нээгдсээр байна. Орлогын эх үүсвэрүүд илүү гар утасжсан маягтай болж, материаллаг бус актив болон гар утсаар хийх хөрөнгө оруулалтаас ашиг олох хүмүүсийн сонирхол өсчээ. Энэ байдлыг татвар хураалтын үүднээс харахад, хилийн чанадад “одох” магадлал илүүтэй байж болохоор.

Харин татварын хууль тогтоомжууд энэхүү өөрчлөлтүүдийн хурдыг гүйцэхээ байжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй татвар хураах зарчмуудын ихэнх нь олон улсын бизнесийн эхэн үед буюу ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар дамжуулан хөрш зэргэлдээ орнууд руу гаргадаг байсан аль “амбасын” үед бий болсон аж. 1920-1930-аад оны үед зохиогдсон иймэрхүү төрлийн хууль тогтоомжууд нь эдийн засгийн үйл ажиллагаануудын олон улсын интеграци, хамтарсан удирдлагын өнөөгийн түвшинд хэрхэвч нийцэхгүй нь хэнд ч ойлгомжтой юм. Иймээс эдгээр хууль тогтоомжуудыг тоон үйлчилгээний эрин ноёрхсон өнөөгийн эдийн засгийн бодит байдалд нийцүүлэн өөрчлөх шаардлага зайлшгүй урган гарч ирж байна.

Орчин үеийн шаардлага хангахуйц дүрэм журам, хэм хэмжээ дутагдсанаас улс орнууд өөрсөддөө амин чухал хэрэгцээ бүхий ашиг орлогуудаа алдсаар байна. Үүнтэй зэрэгцэн татвар хураалтын шударга байдал асуудалтай тулгаран, ашиг орлоготойгоо дүйцэх хэмжээний хувь нэмрийг нийгмийн тусын тулд оруулдаг байсан татвар төлөгчдийн тоо хэмжээ улам буурсаар байгаа аж.

Үндэсний эдийн засгийн тусгаар тогтнол болон хил хязгаар үгүй орчин үеийн бизнесийн ажил хэрэгч идэвхжил хоёрын хооронд үүсээд буй зөрчлийг зөвхөн олон улсын хэлцэл, нэгдсэн даяаршлын стандартаар л шийдвэрлэх боломжтой юм.

Татварын хүрээн дэх мэдээллийн солилцоо болон түүний тунгалаг байдлын талаарх Глобал форумын долоодугаар хуралдаан саяхан Берлинд болж өнгөрсөн ба түүнд дэлхийн 122 орны төлөөлөл оролцсон байна. Санхүүгийн дансны талаарх мэдээллийг автоматаар солилцох тухай хамтарсан гэрээнд лхагва гаригт гарын үсэг зурсан бөгөөд үүний санаачлагч нь Герман, Франц, Итали, Их Британи, Испани улсууд байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11174
0 эможи
keyboard_arrow_up