Тогооч нарын мөрөөдлийн сургууль Ле Гордон Блью
Цаг агаарын өвөрмөц шинж, хүнс ногооны баялаг сонголт, тогоочийн өндөр ур чадвар, шинийг санаачлах хэв маяг, түүх, соёл, урлаг зэрэг нь франц тогооч нарын хоолыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн биет бус өв”-д оруулахад нөлөөлсөн. Үнэндээ Парис шиг хоолны салбараараа дэлхийд таашаагдан алдаршсан хот өнөө хэр нь цөөхөн. Тийш аялсан хүмүүс хоолны газар бүрээс нь мартагдашгүй амт, дурсамжийг тээн ирдэг билээ. 1895 онд үүсгэн байгуулагдаж, 100 гаруй жил тогооч мэргэжлийн төгс уламжлал, гойд чадварын хэмжүүр болсон Ле Гордон Блью олон улсын тогооч нарын сүлжээ сургууль мөн л энэ хотоос улбаатай.
Домогт Ле Гордон Блью
Ле Гордон Блью сургуулийн тухай та холливудын кинонуудаас сонсож байсан ч байж магадгүй. 1974 онд Жэймс Бондын “Алтан буутай хүн” /The Man With The Golden Gun/ кинон дээр эсрэг талын дүр Франциско Скараманга эрэгтэй үйлчлэгчээ зааж “Энэ Гордон Бльюг төгссөн” гэж бардамхан хэлдэг. Алдарт эмэгтэй тогооч Жүлиа Чайлд 1949 онд Парисын Ле Гордон Блью сургуульд элсэж, карьераа эхэлсэн байдаг. Тэрбээр 16 хоолны ном бичсэн төдийгүй төрөл бүрийн хоолны нэвтрүүлэг хөтөлж, тухайн үеийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй тогоочоор тодорсон билээ. 2009 онд дэлгэцнээ гарсан “Жүльи, Жүлиа хоёр” /Julie and Julia/ киног тогооч Жүлиа Чайлдын Ле Гордон Бльюд өнгөрүүлсэн дурсамжаас сэдэвлэжээ. Түүнчлэн 1954 онд жүжигчин Одри Хепбёрн “Сабрина” киноныхоо нээлтийн үеэр Ле Гордон Блью сургуулиар зочилсон түүх бий. Оскарын шагнал авсан тус кинон дээр Одригийн тоглосон дүр дэлхийн хамгийн шилдэг тогооч нарын сургуульд суралцах зорилго өвөрлөн Парисыг зорьдог юм. Хүн болгон уг сургуулийг Ле Гордон Блью гэж таамаглаж байлаа. Энэ мэтээр Ле Гордон Блью сургууль кино урлагт ч мөнхөрчээ.
“Дэлхийн хамгийн шилдэг тогооч нарын сургууль”
Шилдэг тогооч нарын сургууль ямар байх ёстой вэ гэх асуултад тэд доорх хариултыг өгч байна. Хоол, зочлох үйлчилгээний ёсон, менежментийн салбарын хамгийн сүүлийн үеийн шинэчлэлт болон дадлагыг хэрэгжүүлж, олон улсын сүлжээ сургалт явуулахын сацуу хоол хүнс, үйлчилгээний хөгжлийг судлан нэвтрүүлдгээрээ Ле Гордон Блью онцгой. Тус сургууль бол хоолны салбартай нягт хамтран ажиллаж, төгсөгчдөдөө үлэмж хэмжээний үлгэр жишээ болдог хувийн аж ахуй юм.
Өдгөө рестораны бизнес маш олон өөрчлөлттэй нүүр тулж буй. Үйлчлүүлэгчид улам бүр өргөн мэдлэгтэй болохоос гадна хоолны чанар, үйлчилгээний тал дээр өндөр шаардлага тавих болсон. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүд ур чадвараа хурцалж, зөвхөн нэг зүйлээр мэргэших үү, эсвэл олон талын мэдлэгтэй болох уу гэдгээ шийдэж байна. Тиймээс ч рестораны салбарын хэдэн зуун жилийн туршлагадаа тулгуурлан тогооч нарын ур чадварыг сайжруулж, хувийн амьдралаа дээшлүүлэхэд нь шаардагдах мэргэжлийн техникээр хангах үүрэг Франц улсад, ялангуяа Ле Гордон Бльюд оногдоод байгаа. Өдгөө 100 гаруй жилийн түүхтэй Ле Гордон Блью сургууль Лондон, Сидней, Токио, Сөүл, Мехико сити, Мадрид зэрэг хотод салбаруудаа амжилттай нээж, үйл ажиллагаагаа явуулж буй. Мөн эдний олон улсын сүлжээ 20 улс оронд нэвтэрч, 50 сургуулийг эгнээндээ багтаасан төдийгүй жил бүр 20`000 оюутныг хүлээн авч буй.
Аливаа шилдэг сургуультай адил Ле Гордон Блью ч багш, шавь нараараа нэр алдраа бэхжүүлдэг. Францын үндэсний хөдөө аж ахуйн судалгааны институт, Үндэсний шинжлэх ухааны судалгааны төвийн профессорууд энд ажиллахаас гадна тогооч, хоолны салбарын алдартай мэргэжилтнүүд тус сургуульд багшилдаг. Харин шавь нар нь дор хаяж Мишелиний одтой ресторануудад ажиллаж, оюутан байх үеэ дурсан ном, зохиол бичсээр. Тухайлбал, дээр дурдсан эмэгтэй тогооч Жүлиа Чайлдын нэгэн адил америк зохиолч Катлийн Флинн 2007 онд “Хутга тань хурц байх тусам та бага уйлна” /The Sharper Your Knife, the Less You Cry/ номоо хэвлүүлсэн билээ.
Зохиогч Парис дахь орчин үеийн Ле Гордон Блью сургуульд суралцсанаа илтгэл болгон буулгасан нь энэ. Уг зохиол Нью-Йорк Таймсын бестселлерээр тодорч, 2008 оны Вашингтоны төрийн номын шагналыг авч байсан. Харин саяхан нийслэлийн хамгийн анхны дээд зэрэглэлийн ресторануудын нэг болох The IVY рестораны тогооч Давид Парис дахь Ле Гордон Блью сургуулийг амжилттай төгссөн гэх мэдээлэл ирэв. “Хоолны ертөнц дэх паспорт” хэмээн алдаршсан тус сургуулийн дипломыг өвөрлөөд ирсэн эл тогооч Улаанбаатар хотын рестораны бизнест хувьсгал хийхийг тэсч ядан хүлээж байна. Тэрбээр Парисаас энэ сард ирэх тул дэлгэрэнгүй ярилцлагыг биечлэн авч, дараагийн дугаартаа бид нийтлэх болно. Ямартаа ч шилдгүүдийн дунд “сойгдсон” тогооч маань уншигчдадаа маш олон бэлэгтэй ирж буй гэдэгт итгэлтэй байна.

- See more at: http://society.time.mn/content/50652.shtml#sthash.N8dJBKLY.dpuf