Хятад улс Антарктидад нисэх буудал барина
Хятадын эрх баригчид Антарктид тивийг эзэмших ажлыг эрчимжүүлж, судалгаа, геологийн хайгуулын ажлын цар хүрээгээ нэмэгдүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд Хятад улс мөсөн тивд дэх “Чжуншань” судалгааны баазынхаа ойролцоо нисэх буудал байгуулахаар болсон байна. Нисэх буудлын тусламжтайгаар Хятадын судлаачид судалгааны дөрвөн бааздаа хэрэгцээтэй ачааг хүргэх аж. Антарктид тивд эрчим хүчний түүхий эдээр баялаг тул Хятадын сонирхлыг ихээхэн татаж байгаа аж. Хятадын тал одоо тус тивд ачаа хүргэхдээ “Сюэлун” (“Цасан луу”) нэртэй мөс зүсэгч онгоц ашигладаг ба уг хөлөг онгоцыг 1993 онд Украинаас худалдан авчээ.

- See more at: http://www.unen.mn/content/41633.shtml?alias=world#sthash.ZliEY18a.dpuf