Замби улс орон даяар гурван өдрийн гашуудал зарлав

2014 оны 10 сарын 30

Өчигдөр Бүгд Найрамдах Замби улсын Ерөнхийлөгч 77 настай Майкл Сата Лондон хотын эмнэлэгт таалал төгссөн.  Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Роберт Сичинга өчигдөр “Ардчилал 1” сувгаар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Бидний хайрт, агуу Ерөнхийлөгч Майкл Сата таалал төгслөө. Замби улс өнөөдөр нэг хүүгээ алдлаа. Та бурхны оронд тухтай байгаарай” гэж хэлжээ. Дээрх мэдэгдлийн дараа Ерөнхий сайд орон даяар гурван өдрийн гашуудал зарлаж, бүх эмэгтэйчүүдийг үсээ далдалж, хар өнгийн хувцас өмсөхийг үүрэгдсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11055
0 эможи
keyboard_arrow_up