Гүнж Масако 11 жилийн дараа гарч ирлээ
Японы эзэн хааны ордноос мэдэгдсэнээр, Масако гүнж сүүлийн 11 жилд анх удаагаа эзэн хааны ордонд болох цайллагад оролцохоор болжээ. Тэрээр арав гаруй жилийн өмнө гүнзгий хямрал, гутралд орж олон нийтийн өмнө гарахаа больсноос хойш хунтайж Нарухито ганцаараа албан ёсны арга хэмжээнд оролцох болсон юм. Масако хамгийн сүүлд 2003 онд Мексикийн Ерөнхийлөгч Висенте Фокс айлчлан ирэхэд эзэн хааны ордны арга хэмжээнд оролцсон байна. Гүн Масако, хаан ширээ залгамжлагч хунтайж Нарухито нар дотны найз, Голландын хааны гэр бүлд зориулсан оройн зоогт оролцох юм байна. Гүнж Масако, Голландын хатан хаан Максима нар онцгой нэгэн харилцаатай. Масако, Нарухито нарын охин гүнж Айко 12 настай бол Голландын хаадын том охин Амалиа түүнтэй нас чацуу ажээ.