Дэлхийн хамгийн үнэтэй хувцасны 10 брэнд
Гоёмсог дэгжин, нүд булаам байдлаар хувцаслах нь хүн байхын үндсэн утга учируудын нэг гэх үзэл хүн төрөлхтөнд бий болсноос хойш брэнд гэх нэр томьёо бий болсон гэж хэлж болно. Хүмүүс хувцсаа сонгохдоо маш их цагийг зарцуулахын зэрэгцээ бусдаас өөр харагдаж, илүү онцгой хувцаслахын тулд мөнгийг ч мөн адил бөөн бөөнөөр нь зарцуулдаг. Бусдаас өөр байх гэсэн хүсэл, зөн совин нь маш их мөнгийг хувцас хунарт эргэлзэлгүйгээр зарцуулахад хүргэдэг. Энд бид дэлхийн тоо томшгүй олон загварын хорхойтнуудын дунд ихээхэн нэр хүндтэй байгаа 2013 оны хамгийн өндөр үнэтэй 10 брэндийн талаарх товч танилцуулгыг бэлтгэсэн байгаа ба хувцас бурхан, бие чөтгөр гэдэгт итгэдэг хэн бүхнийг анхааралтай уншиж танилцахыг урьж байна.
10. Valentino Бүсгүйчүүд хүүхнүүд өөрийн эрхгүй шунан дурлах бүтээлч бөгөөд загварлаг хувцаснуудыг энэ брэнд бүтээдэг. Дэлхий даяар хувцас загварын хорхойтнуудын халуухан өмч болоод байгаа энэ брэндийн гайхалтай загварууд уг брэндийг Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хувцасны брэндүүдийн нэг болоход хүргэсэн. Валентино брэнд нь үдшийн хувцасны загваруудаараа машид алдартай. Валентиногийн тод томруун загварууд орчин үеийн тансаг загварын трендүүдийг эрхэмлэдэг баян эмэгтэйчүүдийг маш ихээр татдаг.
9. Versace Италийн Версаче брэнд нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд зориулсан орчин үеийн шинжтэй загваруудыг бүтээдэг. Хамгийн сүүлийн үеийн загвар болон сайн чанарт гар татдаггүй загварт дурлагчдын дунд зэгсэн алдартай энэ брэнд загварын төрөл бүрийн хувцаснуудаараа өрсөлдөгчиддөө зай үлдээдэггүй. Загвар зохион бүтээгчдийн олонх нь Версачег улирлын хувцасны брэнд гэж хэлдэг. Эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулсан хувцас болон бусад гоёл чимэглэлийн шилдэг загварын брэндүүдийн нэг болох тус брэнд тансаг зэрэглэлийн хувцсанд ойртож байгаа ба зөвхөн хувцсаар тогтохгүй гоёл чимэглэл, нүүр будалтын хэрэгслүүд тэр ч бүү хэл дизайнеруудын тавилга хэрэгсэл ч үйлдвэрлэж байгаа юм.
8. Guess Америкийн Guess брэнд жинсэн хувцаснуудаараа алдартай. Үйлчлүүлэгчдээ үргэлж гайхашруулж байдаг брэндүүдийн нэг Guess брэнд голчлон насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг ба тус брэндийн жинс, богино ханцуйтай цамцнууд залуухан загварын хорхойтнуудын дунд маш алдартай.
7. Dior Маш чамин, хээнцэр тансаг, дэгжин, орчин үеийн хэв маягийг агуулсан, нэр хүндтэй хувцас бүтээдэг Диор брэнд хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлагуудыг шингээсэн чанартай хувцаснуудаараа алдартай. Тус брэндийн өндөр үнэтэй хувцаснууд эмэгтэйчүүдийн сонирхлыг маш их татдаг ба нэр хүнд, алдар цуу нь сүрчиг, цүнх, нарны шил, эмэгтэйчүүдийн хувцас болон бусад загварын хувцаснууд үйлдвэрлэх болсноор улам бүр нэмэгдсэн. Дэлхийн улс орнуудад өөрийн хувцас бүтээгдэхүүнүүдийг түгээдэг Диорын хамгийн анхаарал татдаг бүтээгдэхүүн нь эмэгтэй түрийвч болон гар цүнх юм.
6. Marc Jacobs Улирлын хувиралт, тансаг загвар, онцгой эрхт худалдаа нь энэ брэндийн онцлогуудын нэг хэсэг. Загварлаг хувцаснуудаасаа гадна гоёл чимэглэлийн зүйлс, гар цүнх, гутал түүнчлэн янз бүрийн улирлын гадуур хувцаснуудаараа алдартай энэ брэндийн гол давуу тал нь загварлаг хувцаснууд юм.
5. Armani Армани бол хамгийн үнэтэй хувцасны брэнд гэдгээсээ гадна Дэлхий даяар маш алдартай брэнд юм. Үнэртэн сүрчигнээс эхлээд хувцас хунар зохион бүтээдэг энэ брэнд жинс, богино ханцуйтай цамц ч үйлдвэрлэдэг. Энэ брэндийн загвар зохион бүтээгчид нь бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байдаг. Армани брэнд нь Дэлхий даяар бүтээгдэхүүнээ их хэмжээгээр зарсан цорын ганц брэнд юм. Улирлын хувиралттай Арманигийн хувцаснууд улирал бүрийн хамгийн шилдэг сонголт болж чаддаг. Армани эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зэрэгцээ хүүхдүүдэд зориулсан хувцаснуудаа гаргаж байгаа.
4. Dolce and Gabbana D&G нэрээрээ зэгсэн алдартай Dolce and Gabbana брэндийн алдар хүнд болоод худалдан авагчдын тааллын талаар үг хэлэх нь илүүц зүйл юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулагдсан хувцаснууд нь Дэлхий даяар маш их хэмжээгээр зарагддаг. Даашинзны хээ болон материалын чанараар энэ брэндтэй өрсөлдөх брэнд үгүй
3. Prada Хэрвээ та амьдралдаа өөрчлөлт хийх гэж байгаа бол энэ гайхалтай сонголт болно. Италийн энэхүү брэндийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тусгасан хувцаснууд нь залуу загварын хорхойтнуудыг маш их татдаг. Энэ брэндийн хувцаснууд Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хувцаснуудын нэгд тооцогддог. Загварууд нь энгийн, өвөрмөц, тав тухтай байдлаараа нэрд гарсан. Мөн сүрчигний зах зээлд өндөр нэр хүндтэй.
2. Chanel Хэрэгцээ шаардлага нь ихээхэн хэмжээгээр өсөж байгаа брэндүүдийн нэг болох Шанель брэндийг алдартай, баян эрхмүүд их таалдаг. Загварлаг, баялаг загварууд нь өөрийн гэсэн оршихуйг голчлон барьж, бусад загваруудыг хуулж дуурайдаггүйгээрээ алдартай. Чанартай нарны шилнүүд, арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь чиг хандлагыг тодорхойлогчид болон залуу загварын хорхойтнуудад маш их таалагддаг.
1. Gucci Үнэ болон чанар нь Италийн энэ брэндийг хувцас загварын ертөнцийн тэргүүн эгнээнд бичигдэхэд хүргэжээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулсан хувцаснууд, зангиа, гар цүнх, банзал, гутал, цүнх үнэтэйн зэрэгцээ тансаг, загварлаг байдлаараа анхаарлын төвд байдаг. Энэ брэндэд өрсөлдөгчид олон байдаг ч Дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтнаас хасагдахад хүргэж чадахгүй л байгаа юм.