Владимир Путин “Rosneft”, “Sistema” компаниудыг маргаанаа шийдвэрлэхийг уриалав
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Rosneft” болон тэрбумтан Владимир Евтушенковын эзэмшдэг “Sistema” компаниудад хандан хоорондын маргаанаа шийдвэрлэхийг уриалсан байна.
Талууд асуудлаа шүүхээр хэлэлцэхээс өмнө тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлээд “Ийнхүү хэлэлцээнд хүрэх нь хоёр компанид төдийгүй ОХУ-ын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ” гэж мэдэгджээ. ОХУ-ын Төрийн тэргүүний энэхүү мэдэгдлийн дараа “Sistema”-ийн хувьцааны ханш 15 хувиар өссөн байна. Газрын тосны олборлолтоор ОХУ-д тэргүүлэгч “Rosneft” компанийн ТУЗ-ийн дарга Андрей Белоусов "Талууд шүүхийн шатанд очихоос өмнө асуудлыг шийдвэрлэх боломжтой" гэж байр сууриа илэрхийлжээ. Дээрх хоёр компанийн хоорондын маргаан өмнө нь “Rosneft”-ийн эзэмшилд байсан “Bashneft”-д ч мөн нөлөөлсөн байна. Тодруулбал, “Bashneft” компани "Sistema"-ийн явуулсан хөрөнгийн бүтцэд шинэчлэлт оруулах санаачилгаас болж их хэмжээний алдагдалд ороод байгаа ажээ.