Хонконгийн оюутанууд 87 секунд дуугаа хураажээ
2014 оны 10 сарын 29
Өнгөрсөн сарын 29-нд Хонконгийн оюутан залуус сонгуулийн нээлттэй эрх олгохыг Бээжингийн удирдлагуудаас шаардаж, жагсаал зохион байгуулсан билээ.
Тэгвэл тус жагсаалыг тэргүүлж байгаа Хонконгийн их сургуулийн оюутан Жосеф Хон “Оюутнуудаа өөрсдөөрөө бахархах хэрэгтэй. Бид нэг сарын турш зорилгодоо үнэнч байж, тэмцлээ” гэж хэлжээ.
Дээрх мэдэгдлийн дараа жагсаалд оролцогчид 87 секунд дуугаа хураасан байна. Энэ нь зүгээр нэг 87 гэсэн утгатай биш аж. Тодруулбал уг жагсаалыг тараахын тулд цагдаа нар 87 удаа нулимс асгаруулагч хэрэглэж байсантай холбоотой аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10996
0 эможи