ЭНЭ ӨДӨР: Харвардын их сургууль байгуулагдав
2014 оны 10 сарын 28
АНУ-ын эртний их сургуулиудын нэг Харвардын их сургууль 1636 оны энэ өдөр анх байгуулагджээ. Тухайн үед байгуулагдаад удаагүй байсан коллеж Ангилас АНУ-д суух элчин сайд байсан Жон Харвард хувийн номын сан, өв хөрөнгөө өвлүүлэн үлдээсэнд талархаж, түүний нэрээр сургуулиа нэрлэжээ. Харвардад жил бүр бүртгүүлсэн хүмүүсийн долоон хувь нь л суралцах эрхийн эзэн болдог гэнэ. Харвард төгссөн хүмүүс энгийн компанид анкетаа өгдөггүй гэдэг. Өөрөөр хэлбэл Харвард төгссөн хүмүүсийн ажиллах өндөр албан тушаал, компаниудын жагсаалт тодорхой байдаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10863
0 эможи