Европын 24 банк чанар хангасангүй
2014 оны 10 сарын 27
Европын орнуудын банкуудад санхүүгийн чадамжийг нь шалгасан сорилт явуулахад таван банк тутмын нэг нь буюу нийт 24 банк чанар хангаагүй гэсэн үзүүлэлт гарчээ. Ингэснээр тус тивийн банкны систем 25 тэрбум еврогийн алдагдал хүлээж, таван жил үргэлжилж буй евробүсийн хямрал үргэлжилнэ гэх дүгнэлтийг эдийн засгийн мэргэжилтнүүд хийсэн байна. Итали улсын банкны систем бусдаасаа илүү хямралтай бөгөөд 9.4 тэрбум еврогийн хомсдол үүссэн гэнэ. Харин хамгийн хүчирхэг банкны системтэй улсаар Их Британи тодорсон байна. Тус улсын тухайд Английн банк сорилт явуулж, үр дүнг нь ирэх арванхоёрдугаар сарын 16-ны өдөр олон нийтэд танилцуулах аж.
Европын банкны зохицуулах хорооноос явуулсан хямралын сорилтод Грекийн гурван банк тэнцсэнгүй. Мөн Киприйн гурван банк чанар хангаагүй гэсэн үнэлгээ авсан бол Ирландын Перманент ТСБ банк ч гэсэн тааруухан үзүүлэлттэй гарчээ. Дэлхийн хамгийн эртний банк болох Италийн Банка Монте Дей Паски ди Сьена хоёр тэрбум еврогийн алдагдалтай ажиллаж байсан гэнэ.
Европын банкны зохицуулах хорооныхон нийт 123 банкинд шалгалт явуулсны дотор Их Британийн батлан даалттай Банкны групп, Шотландын эзэн хааны банк хүртэл оржээ.
Европын банкны зохицуулах хорооныхон нийт 123 банкинд шалгалт явуулсны дотор Их Британийн батлан даалттай Банкны групп, Шотландын эзэн хааны банк хүртэл оржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10833
0 эможи