Брэд Питтийн хөтлөгч рүү нулимах болсон шалтгаан

2014 оны 10 сарын 27

 Брэд Питт нэгэн интернэт шоуны хамгийн сүүлийн зочдын нэг болжээ. Уг шоуны хөтлөгч нь хошин шогийн жүжигчин Зак Галифианакис аж. Тэдний харилцан яриа гэнэтхэн өөрөөр эргэж, байдгаараа уурласан Питт Галифианакисын нүүр рүү нулимахад хүрчээ.

Энэхүү ярилцлага эхлэхээс өмнө Зак олны анхаарлыг татаж нэгэн операторт хандаж гомдол мэдүүлсэн гэнэ. “Өнгөрсөн удаа би Ерөнхийлөгч Барак Обаматай ярилцаж байсан. Гэтэл одоо энэ тэнэг жүжигчид, Брэдли Питтс мэтийн амьтдаас яриа авахаар болж байх шиг байна. За яахав. Түүний хувьд их л том од юм байгаа биз. Зүгээр дээ” гэжээ. Брэдийн хувьд юу ч сонсоогүй мэт дүр эсгэжээ.

Гэтэл Зак уур омог нь багтаж ядсан Брэдийг хамгийн сүүлчийн асуултаараа дэлбэрэхэд хүргэсэн байна. Брэдээс тэрбээр “Хүмүүс таны гаднах байдал дээр хэт анхаарал хандуулснаас болж ямар новшийн жүжигчин гэдгийг чинь бараг анзаардаггүй юм шиг санагддаггүй юу?” гэж асуусны хариуд Питт түүний нүүр рүү амандаа зажилж байсан бохиороо нулимж орхижээ. Нөгөө бохь очоод хөтлөгчийн яг нүдэнд наалдчихжээ. Энэ үед Брэд Питт "Дараагийн асуулт?" хэмээн хэлжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10824
0 эможи
keyboard_arrow_up