Америкийн гурван муж хөл хорио тогтоолоо

2014 оны 10 сарын 27

Эбола өвчин улам бүр газар авч байгаатай холбогдуулан уржигдар АНУ-ын Иллинойс, Нью-Йорк, Нью-Жерси мужууд гурван долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ. Африкийн орнуудаас ирсэн онгоцууд эдгээр мужуудад байрлах олон улсын нийсэх онгоцны буудалд газарддаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт гэхэд л Африкт ажиллаж байгаад ирсэн Америкийн сувилагчийг албадан тусгаарласан байна. Хэдийгээр эмнэлгийн ажилтан өвчний халдвар аваагүй хэдий ч урьдчилан сэргийлэх үүднээс дээрх арга хэмжээг авчээ. Түүнээс гадна тус улсад өвчтэй эсэхийг тогтооход хоёр төрлийн тестийг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10823
0 эможи
keyboard_arrow_up