Нэг минутад 350 мянган жиргээ, 382 мянган “Like”
Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ болох Facebook, Тwitter-ийн тоон баримтыг хооронд нь харьцуулцгаая. Фэйсбүүкт сар тутам нэвтэрдэг идэвхтэй хэрэглэгч 1,3 тэрбум байдаг бөгөөд компани 2,9 тэрбум ам.долларын орлого олдог. Твиттерийн үзүүлэлт бас тийм ч муугүй. Жиргээг 271 сая хүн идэвхтэй ашигладаг бөгөөд компани нь 312 сая ам.долларын орлого олдог.
Твиттерийн хамгийн олон дагагчтай жиргээчдийг дуучин Кэти Перри 54 сая, Жастин Бибер 52,4 сая, АНУ-ын Ерөнхийлгч Барак Обама 43,4 саяар тэргүүлж байна. Харин Фэйсбүүкийн ертөнцөд хамгийн олон найзтай нь Шакираюм. Тэрээр 102,3 сая дагагчтай бол Криштиану Рональду 94,7 сая, Эминем 93 саяар удаалдаг.
Твиттер хэрэглэгчдийн 86 хувь нь гар утаснаасаа холбогддог бол фэйсбүүкийн хувьд энэ үзүүлэлт 68 хувьтай. 2014 оны байдлаар Твиттерт минут тутамд 350 мянган жиргээ нэмэгдэж байгаа бол Facebook-т 382 мянган “Like” дардаг аж.