Барууныхан Путины өмнө хүчгүйдэж байна

2014 оны 10 сарын 23

Баруун дахь Оросын эсрэг кампанит ажилд оросын хэт либерал үзэлтнүүд идэвхтэй оролцож байгаа аж. Тэдний цорын ганц хүсэл нь Владимир Путиныг “хөмөрч хаях” юм. Энэ л зорилгодоо хүрэхийн тулд тэд барууны хуучин андуудтайгаа “гар нийлэн” ажиллаж байна. Нэгэн сэтгүүлч тэднийг “болор шиг тунгалаг сэтгэцийн гажигтнууд” гэж нэрлэсэн бөгөөд иймэрхүү “галзуу солиотой” мэт байдал нь өөрсдийн хүчгүйгээ мэдэрсэн үед үүсдэг гэжээ.

Хэрэв өнөөдөр Орос оронд улстөрийн ямар нэгэн хөдөлгөөн байна гэвэл /үнэн хэрэгтээ тиймэрхүү зүйл бараг байхгүй байгаа/, тэр нь Путиныг эсэргүүцэгч либералчууд байх жишээний. Тэд ард түмний нэрийг барин, өөрсдийн гэсэн улстөрийн нам байгуулах оролдлогууд нь бүтэлгүйтээд буй нь ч тохиолдлын бус юм.

Тэдний бүхий л хүчин чармайлт нь дотоодын хямралыг хурцатган, ямар нэгэн үл орших хөдөлгөөний тэргүүн болоход чиглэгдэж байна. Тэднийг нэгтгэж буй цорын ганц зангилаа нь Барууны өмнө тал засах, Путиныг үзэн ядах явдал юм. Тэдний өгүүлж буйгаар, Путин төрийн эрх барьж байгаа цагт Оросын нийгэм Баруунд хаалттай байж, Орос орон дэлхийн соёл иргэншлээс салангид байдалд байх болно гэжээ.

Путины уналт тэдний цорын ганц мөрөөдөл бөгөөд энэхүү хүсэл нь мөдхөн биелнэ гэдэгт итгэхийг хичээцгээн, Оросын Ерөнхийлөгчийн эсрэг зарласан либерал дайнд хүч хайрлахгүй үзэж байна.

Жишээ нь, Гарри Каспаров гэхэд, Оросын Ерөнхийлөгч өнөөдөр дэлхийн хамгийн аюултай хүн бөгөөд АНУ-ын хувьд террорист “Лалын улс” бүлэглэлээс ч илүү аймшигтай гэж мэдэгдсэн аж.

Гэвч үнэн хэрэгтээ, Путиныг үзэн ядах явдал нь хий дэмий нэмэгдэхээс цаашгүй байгаа нь Барууны болон тэдний Орос доторх хамсаатнуудын хүчин мөхөсдлийг зүй ёсоор илтгэн харуулж байна. Оросын дотоодын либералчууд тус орныг өөрсөддөө таатайгаар, хагас хараат байдалтай, тэдний болон АНУ,Барууны ашиг сонирхолд үйлчилдэг, тийм орон болгон хувиргахыг хүсдэг гэхэд хилсдэхгүй.

Ельцинээс хойшхи он жилүүдэд зарим шинжээчид болон оросын либералчууд Путины засаглал юу юугүй мөдхөн нурж унана гэлцэж байсан хэдий ч бодит байдал дээр эсрэгээрээ байсаар л байна.

Үнэн хэрэгтээ, Путин Орос орныг Баруунаас тусгаарлаагүй бөгөөд одоо ч Баруунтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илтгэсээр байгаа билээ. Тэгээд ч, Орос болон Барууны зөрчлийг Путин үүсгээгүй ба элдэв хориг арга хэмжээнүүд, Оростой хиллэдэг хэсгүүдэд НАТО-ын цэргүүд байршуулахаар сүрдүүлэх зэрэг нь мөн чанартаа АНУ-аас угшилтай зүйлс юм. Орос улс Барууны өмнө хаалгаа бариагүй, харин Барууны зүгээс Оросын өмнө хаалгаа хаачихаад байгаа билээ.

Энэ нь, тэдний хүсээд буй Орос улс биш болохоор, Борис Ельциний үе шиг АНУ-д байнгын “бууж өгөөстэй” биш болохоор таалалд нь нийцэхгүй байгаа бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10646
0 эможи
keyboard_arrow_up