Хятадын 11 сартай нярайн биеэс 12 ширхэг хатгамалын зүү олджээ

2014 оны 10 сарын 23

Хятадын нэгэн хос хүүхдийнх нь өгзөг хэсэгт улайж, уйлагнаад байна гэх шалтгааны улмаас 11 сартай охиноо эмнэлэгт авчран үзүүлжээ. 

Зүүн Жинан дахь Хүүхдийн эмнэлэгийн эмч нар рентгенээр зураг автал бяцхан охины өгзөг, хэвлий, бага аарцаг хэсэгт нь нийт 12 ширхэг хатгамалын зүү шивсэн байсан аж. Зүүнүүд охины бие рүү гүн орсон байсан гэнэ. 

Хүүхдийн эцэг Хан Мицүо “Нэг сарын өмнө эхнэр маань охины биед шигдсэн байсан дөрвөн ширхэг зүүг олж хараад сугалж авсан юм. Түүнээс хойш охиныхоо ойр хавьд байх бүх зүүг гаргаж хаясан” гэж ярьжээ. Харин хүүхдийн ээж Шандон телевизэд өгсөн ярилцлагандаа "Өөр хэн нэгэнд охиноо үлдээгээгүй бол хэзээ ч ганцааранг нь үлдээдэггүй. Хоол хийж байхдаа ч, хувцасаа угааж байсан ч дэргэдээ байлгадаг" гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10623
0 эможи
keyboard_arrow_up