“Эбола"-г бүрэн анагаах вакцин удахгүй гарна

2014 оны 10 сарын 22

Дэлхийн хүн төрлөхтөнийг айдаст автуулаад буй “Эбола" өвчин өнөөдрийн байдлаар 10 улсад тархаад байгаа. Тэгвэл уг өвчний вирусын эсрэг үйлчлэх хоёр төрлийн вакцин энэ оны төгсгөлөөр гарна гэж ДЭМБ-аас мэдэгдлээ. Европ, Африк болон АНУ-ын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн “Эбола" вирусын эсрэг вакцин бүтээх ажил клиникийн туршилт болон төлөвлөлтийн шатандаа явж байгаа аж.

Тиймээс үхлийн аюултай уг вирусын эсрэг үйлчлэх вакцины эхний ээлж ирэх 12 дугаар сард гарна хэмээн мэргэжилтнүүд нь онцлон хэлжээ. 12 дугаар сард гарах вакцинууд батлагдвал ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Баруун Африкийн иргэдэд туршиж эхэлнэ гэж ДЭМБ-аас мэдэгдсэн байна.

ДЭМБ “Эбола” вирусын халдвар аваад эдгэрсэн хүний цусны ийлдсийг халдварын голомт Либери улс руу их хэмжээгээр нийлүүлэх болсон аж. Эмч нарын тайлбарласнаар “Эбола” вирусын халдвараас эдгэрсэн хүний биед өвчний эсрэг тэмцэх эсрэг биет үүсдэг гэнэ. Энэ вирусын халдвар авсан Испани сувилагчид цусны ийлдсээр эмчилгээ хийсний дүнд үхлийн аюулаас аврагдаад байгаа. Одоогоор энэхүү аюулт өвчин 8000 гаруй хүнд тусч 4160 хүнийг амийг авч одоод байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10578
0 эможи
keyboard_arrow_up