Шилдэг багш нарыг BMW машинаар шагнана

2014 оны 10 сарын 22

Саудын Арабын Боловсролын яам шилдэг багш нарыг BMW гэх люкс ангилалын машин болон 10 мянгаас 120 мянга хүртэлх Сауд риал буюу 2,5 мянгаас мянган ам доллараар шагнан урамшуулахаар болсон тухайгаа мэдэгджээ. Шагналыг дунд сургуулиудын шилдэг багш, захирлуудад өгөх юм байна. 2014 оны эцсээр шагналаа авах багш, захирлуудыг хэдийнээ тодруулсан бөгөөд үнэтэй машинаар шагнах нь цаашид тэдний ажилд урам зориг өгнө гэдгийг яамныхан онцолсон байна. Саудын Араб нийт төсвийнхөө 25 хувийг боловсролын салбарт зарцуулдаг бөгөөд тус улсад найман дээд сургууль 24 мянган дунд сургууль, олон тооны коллеж үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10532
0 эможи
keyboard_arrow_up