Эболагаас болж өнчирсөн хүүхдүүдийг орхигдуулж байна
2014 оны 10 сарын 21
Либерийн өнчин хүүхэд асрах төвд хоёр жаал буланд шигдэн сууж байна. Тэдний эцэг, эх өнгөрсөн сард Эболагаар нас барахад өнчирсөн хүүхдүүдийн хувь заяанд хэн ч анхаараагүй юм. Гвиней, Сьерра Леон, Либерит эболагаар хүн нас барах тутамд нэг хүүхэд өнчин хоцордог. ДЭМБ-ын тооцооллоор Эбола вирусаар 4555 хүн нас барж, 4000 хүүхдийн эцэг, эхийг булаажээ. Юнисеф хүүхдүүдийг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд вирусаас амьд үлдсэн 2500 хүн тэдний эрүүл мэндэд санаа зовж байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10512
0 эможи