Энэ амьтан дэлхийд зургаахан үлдсэн, тэдний нэг нь л эр

2014 оны 10 сарын 21

Хойд зүгийн цагаан хирс дэлхий дээр ердөө зургаахан үлджээ. Мөхлийн ирмэгт ирсэн эдгээр амьтдыг бүр мөсөн устахаас сэргийлж Кенийн “Oi Pejeta” байгаль хамгааллын байгууллага онгон байгалиас нь авчирч тэжээж эхэлсэн байна. Хэдий тийм ч эдгээр амьтад үр удмаа үлдээж чадах эсэх нь маш эргэлзээтэй байгаа аж.
 
Учир нь дэлхий дээр амьд үлдсэн хоёрхон цагаан эр хирсний нэг нь хэдэн өдрийн нь үхсэн байна. Амьтан судлаачдын Суни гэж нэрлэдэг хирсийг өнгөрсөн баасан гарагт саравчиндаа үхсэн байхыг олжээ.
Асуудлын гол нь нэг эр хирс ердөө хоёр эмэгчинг хээлтүүлж чаддаг байна. Гэхдээ энэ нь маш ховор тохиолдол аж. Суни 2012 оны дөрөвдүгээр сард Нажин нэртэй эмэгчинг ослуулсан боловч үр төл гараагүй байна. Тиймээс үлдсэн ганц эр хирс эмэгчингээ хээлтүүлж тугал гаргахгүй бол хойд зүгийн цагаан хирс устах аюулын ирмэгт очих аж. Хойд зүгийн цагаан хирс эмэгчингээ хээлтүүлэх нь хэдэн жилд нэг тохиолддог ховор үзэгдэл аж.

Хирсний дэд зүйл болох өмнө зүгийн цагаан хирс өмнө нь эдний адил устах аюулд орж байсан бөгөөд мэргэжилтнүүдийн хамгааллын ачаар 20 мянга болтлоо өсч чаджээ.

Хирсний эвэр асар өндөр үнэд хүрдэг нь эдгээр амьтдыг мөхлийн ирмэгт хүргэх гол шалтгаан болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10488
0 эможи
keyboard_arrow_up