Иогийн хичээл хүүхдүүдэд садар самууныг сурталчилж байна

2014 оны 10 сарын 21

Австрийн дунд сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт долоо хоногт нэг удаа иогийн дасгал хийх тусгай төлөвлөгөө байдаг ч ирэх сараас хичээлийн хөтөлбөрөөс тус иогийн дасгал хасагдаж байгаа юм байна. Үүний учир нь сурагчдын ээж нар иогийг хэтэрхий секси дасгалуудтай гэж үзээд ариун библид заасан зарим заалтуудтай харшилдаж байгаа талаар гомдолложээ. Сургуулийн захиргаа арга буюу шашны агуулгатай хэсгийг хүлээн авч иогийн дасгалыг албан ёсоор хөтөлбөрөөс хасчээ. Нэг нэгнийхээ ард гудас дэвсэн хийдэг энэ хичээлийн үеэр хүүхдүүд дасгалд биш өөр зүйлд анхаарлаа хандуулж байгааг ярих болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10461
0 эможи
keyboard_arrow_up