Обамагийн сэтгэц эрүүл эсэхэд тэрбумтан Трамп эргэлзжээ

2014 оны 10 сарын 20

Америкийн алдартай бизнесмен, тэрбумтан Дональд Трамп Эболагийн халдвартай бүс нутгаас АНУ-д орох явдлыг хориглосонгүй хэмээн Барак Обамагийн шийдвэрийг шүүмжилсэн байна.

“Манай Ерөнхийлөгчийн сэтгэц тийм ч сүрхий эрүүл бус юм байна гэж би бодож эхлээд байна. Тэр яагаад дамжин нисэх явдлыг хориглохгүй байна вэ? Ухаангүй амьтан!” хэмээн Трамп өөрийн Твиттер хуудсандаа бичжээ. Тэрээр мөн “Стив Мальцбергийн шоу” нэвтрүүлгийн дэлгэцнээ Обамаг шүүмжлэхээ үргэлжлүүлсэн байна.

“Тэр дэндүү хэнэггүй, зөрүүд хүн, эсвэл үнэн хэрэгтээ сэтгэцийн өвчтэй байх. Ямарваа асуудлын талаар эсрэг байр суурьтай хүмүүсээ ч сонсож байх нь чухал гэдгийг би амьдралынхаа туршлагаар сайн мэддэг болсон хүн. Гэвч энэ тохиолдолд харин, Ерөнхийлөгчийг яагаад ч ойлгож чадахгүй байна” гэж Дональд Трамп мэдэгдсэн аж.

Эбола вирустай тэмцэх арга хэмжээний талаар ярилцаж байх үеэр Барак Обама Эболагийн халдвартай хүмүүсийг эмчилж байгаа сувилагчдад өөрийн биеэр талархал илэрхийлэн, тэвэрч үнссэн гэжээ. “Өвчтнийг эмчлэхийн тулд гаргасан шургуу хөдөлмөрийнх нь төлөө би Эмори дахь хоёр сувилагчид талархан, гарыг нь атгаж, тэврэн үнссэн. Энэ үед би өөрийгөө зүв зүгээр байгааг мэдэрч, ямар ч эмээх түгших мэдрэмж төрөөгүй” хэмээн Америкийн удирдагч өгүүлсэн аж.

Одоогийн байдлаар, дэлхий дээр Эболагаар өвчилсөн 8000 тохиолдол бүртгэгдсэнээс 4000 орчим нь нас бараад байгаа аж. ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Маргарет Чен Баруун Африкт дэгдсэн энэхүү Эбола вирусын тархалтыг сүүлийн 40 жилд өвчний түүхэнд гараагүй том гамшиг хэмээн нэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10424
0 эможи
keyboard_arrow_up