Хонконгийн оюутнууд жагсаалаа зогсоохгүй
Хонгконгийн 10 их, дээд сургуулийн 10000 гаруй оюутан, залуус Бээжингийн удирдлагуудыг эсэргүүцэж жагсаал хийж байгаа билээ. Оюутнууд Хонгконгийн удирдлагуудыг Бээжингээс томилохгүй, ардчилсан сонгуулийн журмаар сонгодог болохыг хүсч байгаа аж. Гэсэн хэдий ч БНХАУ-ын дарга Си Зиньпин оюутнуудын саналыг хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгдэж, ирэх 2017 онд дээрх асуудлаар нээлттэй сонгууль явуулахыг зөвшөөрсөн юм.
Тэгвэл Хонконгийн 10 гаруй их сургуулийн оюутнууд Бээжингийн удирдлагуудтай хэлэлцээр хийх хүртэл жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгджээ.
Харин үүний дараа Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Оюутнуудын шаардлага Хятадын гадаад бодлоготой харшилж байна. Тиймээс тэдний шаардлагыг хүлээн авахгүй. Хэрвээ оюутнууд жагсаалаа зогсоохгүй бол бид хүч хэрэглэх болно” гэж хэлжээ. Дээрх мэдэгдлийн дараа оюутнууд дургүйцлээ илэрхийлж, Хонконгийн гол замуудыг болон хоёр хурдны замыг хааж, 10 гаруй цагдаагийн машиныг бүсэлсэн байна.