"Боинг-777" онгоц сүйрсэн талаар мэдээллээ
2014 оны 3 сарын 25
Малайзын ерөнхий сайд Нажиб Разак МН 370 онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрснийг мэдэгдэж, "Зорчигчдоос нэг ч хүн амьд үлдээгүй. Тэд бүгд амиа алдсан байна" гэж мэдэгдээд, гүн эмгэнэл илэрхийллээ. Хайгуулын багийн цуглуулсан бүх мэдээлэл дээр дүгнэлт хийгээд онгоцны эцсийн цэг Австралийн Перт хотоос
баруун урд зүгт байсныг тогтоосон талаараа дурьдсаныг CNN мэдээлэв. Онгоцны ослын талаар өнөөдөр Малайзын засгийн газраас албан ёсны мэдээлэл хийх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
884
0 эможи