Порошенко гал зогсоох тушаал өгөхөд бэлэн байна
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко байлдааны гал зогсоохын тулд бүхнийг хийн, өнөөдөр үдээс хойш гурван цагт тушаал буулгахад бэлэн байна хэмээн амлажээ. Тэрээр Уэльст болж буй НАТО-ын чуулга уулзалт дээр энэ талаар мэдэгдсэн бөгөөд уг эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга түүний энхийн төлөвлөгөөг дэмжсэн байна.
Чуулга уулзалтын эхний өдөр бүхний анхаарал Украин дахь нөхцөл байдал дээр төвлөрсөн аж. Уг ажиллагаанд Украины Ерөнхийлөгчийг дуудан оролцуулж байгаа бөгөөд харин Оросыг хамаатуулж үздэг хэдий ч Москвагаас төлөөлөгч урьж оролцуулаагүй байна. Энэ нь зориудаар хийж буй үйлдэл гэдэг нь харагдаж байгаа бололтой.
Чуулганы анхны минутаас эхлэн Украины Ерөнхийлөгчийг Европын нөлөө бүхий орнуудын удирдагчид болон АНУ-ын Ерөнхийлөгчтэй хамт тусад нь ширээнд суулгасан бөгөөд Порошенко ихэвчлэн дуугүй суух зуур нөгөөдүүл нь төрөл бүрийн дэмжлэг туслалцаа, цэргийн техник хүртэл амлаж байсан аж.