Хятадууд сураггүй болсон онгоцны байрлалыг тогтоолоо

2014 оны 3 сарын 18

Хятадын албан ёсны Синьхуа мэдээллийн агентлаг Малайзийн агаарын тээврийн өнгөрсөн долоо хоногт алга болсон онгоцны сэг байж болзошгүй Бээжингийн хиймэл дагуул илрүүлсэн тухай мэдээлж, зургаар нь баримтжуулжээ. Дүрсний өндөр чанартай гэрэл зургийг энэ сарын 09-ний өдөр Өмнөд Хятадын тэнгист орон нутгийн цагаар 11:00 цагт авсан байна.

 

Синьхуа агентлагийн мэдээлснээр тэрхүү биет нь 370-р нислэгийн байж магадгүй бөгөөд эрлийн багийнхны самналт хийж буй бүсээс олдсон гэв. Гэсэн ч одоогоор уг сэгийг сураггүй болсон онгоцных мөн эсэхийг батлаагүй л байгаа аж. Хятадын хиймэл дагуулын илрүүлсэн биет нь гурван хэсэг бөгөөд хамгийн том нь 72-79 тохой хэмжээтэй гэнэ. Харин байршлын хувьд Өмнөд Хятадын тэнгис дэх Вьетнамын хошууны ойролцоо, Малайзийн зүүн эргээс холгүй байсан юм байна. Харин АНУ-ын батлан хамгаалах албаныхан уг мэдээллийг аваад хиймэл дагуулаар ажиглалт хийсэн ч юу ч илрээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
777
0 эможи
keyboard_arrow_up