Дэлхийн хамгийн урт төмөр замын сүлжээ аль улсад байдаг вэ?
Удаах байранд манай урд хөрш ордог бөгөөд АНУ-аас даруй 2.5 дахин бага буюу 100,000 орчим км төмөр замын сүлжээ ашигладаг.
2013 онд 2.08 тэрбум зорчигч тээвэрлэсэн статистик нь Энэтхэгийн дараа, 3.22 тэрбум тонн ачаа бараа тээвэрлэснээрээ АНУ-ын дараа тус тус 2-р байрт жагсжээ. БНХАУ 2050 он гэхэд 270,000 км төмөр зам барьж, ашиглах төлөвлөгөөтэй байна.
Уг жагсаалтын 3-р байрт ОХУ ордог бөгөөд 85,000 км төмөр замын сүлжээг бүхэлд нь төрийн өмчит Оросын төмөр зам (РЖД) компани эзэмшдэг. ОХУ-ын төмөр зам нь Ази-Европын сүлжээний гол зангилаа бөгөөд Финланд, Франц, Герман, Польш, Хойд Солонгос, Монгол зэрэг улсуудтай холбогддог 12 үндсэн чиглэлийн төмөр замтай. Үүнээс Транс-Сибирийн 9289 км сүлжээ нь дэлхийд хамгийн ачаалалтай төмөр замын тоонд ордог.
Харин Энэтхэг 65,000 км, Канад 48,000 км, Герман 41,000 км, Австрали 40,000 км, Аргентина 36,000 км, Франц 29,000 км, Бразил 28,000 км төмөр замын сүлжээтэй гэдгээрээ уг жагсаалтын удаах байруудад оржээ.