Жорж Сорос: Европын эдийн засаг зогсонги байдалд орох эрсдэлтэй байна
Европын эдийн засаг 25 жилийн турш зогсонги байдалд орох эрсдэлтэй байгааг тэрбумтан, хөрөнгө оруулагч Жорж Сорос анхаарууллаа. Харин энэхүү эрсдлээс зайлсхийхийн тулд Евро бүсийн нэгдмэл байдлыг сайжруулж, банкны зээл олголтыг хязгаарласан бодлогуудыг өөрчлөх шаардлагатай байгааг тэрбээр онцолсон байна.
Түүний хэлснээр “2010 оноос хойш Европт бий болсон эдийн засгийн хямрал дууссан боловч улс төрийн түвшинд асуудлууд байсаар байгаа" юм. Европ нь зээлдэгч болон зээлдүүлэгч гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байгаа учраас Япон улстай адил 25 жилийн турш эдийн засгийн зогсонги байдалд орохгүйн тулд бүсийн нэгдмэл байдлыг хангахад илүүтэй анхаарал хандуулах ёстой юм байна. Үүний зэрэгцээ банкууд бизнесийг санхүүжүүлэхээс илүүтэй эрсдлээс зайлсхийхэд анхаарч байгаа нь эдийн засгийг өсгөх, бизнесийн салбарыг тэлэх санхүүжилт татахад бэрхшээлтэй болгож байна гэж Жорж Сорос үзжээ.