Украйны баячууд хаашаа дүрвэв?
Орос болон Украйны баячууд Украйнд үүсээд буй хямралаас үүдэн ойролцоох томоохон нийслэлүүдэд үл хөдлөх хөрөнгө авахаар хөдөлж эхэллээ. Урьдчилж хараагүй ямар нэг таагүй нөхцөл үүсвэл нүүхээр төлөвлөж буй хоёр улсын чинээлэг иргэдийн сонголт Их Британи улс тэр дундаа Лондон хот болоод байгаа аж.
Орос улсын цэргийн хүч Украйн улсад нэвтрэн орж ирвэл тус хоёр орон эдийн засаг, улс төрийн хувьд бусдаас тусгаарлагдаж магадгүй гэсэн айдас нь ийнхүү зарим хөрөнгөлөг иргэдийг улс орноо орхих талаар бодоход хүргэж байна.
“Banda Property” үл хөдлөх хөрөнгийн компанийн Эдо Мапелли Моззи “Орос болон Украйнаас сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагаа их ирж байна. Тэр дундаа Лондонгийн баруун болон төв хэсгээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах талаар асуусан иргэд олон байна. Тэдний ихэнх нь шалгаанаа одоогийн улс оронд нь үүсээд байгаа асуудлыг хэлж байгаа” гэв
Үл хөдлөх хөрөнгө зуучлагч Найт Франкийн судалгаанаас үзэхэд өнгөрсөн жилийн хувьд Оросууд гаднын улс орнуудад нэг сая паундаас доошгүй үнэтэй хувийн орон сууц хамгийн их худалдаж авсан үндэстэн болжээ. Тэдний өнгөрсөн жилийн Англи улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулсан нийт хөрөнгө нь 500 сая паундад хүрсэн байна.
Лондон хотод амьдарч байсан ОХУ-ын Үндэсний аюулгүй хорооны ажилтан Александр Литвинеког 2006 онд хордуулж амь насыг нь бүрэлгэсэн хэргээс хойш хоёр орны хоорондахь харилцаа нэлээд хөрснийг үл харгалзан чинээлэг оросууд Англи улсад харьцангуй чөлөөтэй ирэн, очиж мөн амьдарсаар ирсэн. Оросын иргэдийн хувьд “Хөрөнгө оруулагч” гэсэн визний төрлөөр орж ирж байгаа тохиолдолд амьдрах эрх дагалддаг. Харин тэдний хувьд Английн Засгийн газрын энэхүү бэлгийн хариуд нэг сая паундаас доошгүй тансаг зэрэглэлийн үнэтэй хувийн орон сууцнуудыг нь худалдаж авдаг байна.
Эх сурвалж : telegraph.co.uk