Сураггүй болсон онгоцонд хулгайн паспортоор зорчигчид байсан байна
2014 оны 3-р сарын 07-08-нд шилжих шөнө буюу 02.40 цагийн үед Малайзын нийслэл Куала Лумпураас Бээжингийн чиглэлд нисээд сураггүй болсон Малайзын агаарын тээврийн 370 нислэгийн дугаартай, "Boeing 777-200ER" онгоц холбоо тасарч, сураггүй болсон.
Онгоцны зорчигчдын жагсаалтанд учир битүүлэг хоёр иргэн байгаа болохыг тус улсын холбогдох албанаас мэдээллээ. Тодруулбал, дээрх хоёр зорчигчийн тухайд Итали, Австралийн хоёр иргэний хулгайд алдагдсан паспортоор тус онгоцонд суусан нь тогтоогдоод байгаа юм байна.
Одоогоор тэд чухам аль улсын иргэн болох нь тодорхойгүй байгаа гэнэ. Энэ тухай 3-р сарын 8-нд Малайзад паспортоо алдсан Италийн иргэн Luigi Maraldi-ын аав “Энэ золгүй явдлын дараа хүү маань утсаар холбогдсон. Миний хүү аялалаа Малайзад үргэлжлүүлж яваа бөгөөд гурван долоо хоногийн дараа ирнэ” гэж мэдээлжээ. Харин Австралийн иргэний тухай Австралийн гадаад явдлын яамны албаны хүний мэдээлснээр тус улсын иргэн А нь 2012 онд Тайландад паспортаа гээсэн бөгөөд өдгөө энэхүү онгоцоор зорчоогүй болохыг мэдээлжээ. Одоогоор сураг алдарсан онгоцны эрлийн ажил үргэжилж байгаа юм.