Энэ оны эхний улиралд 387 иргэн БНСУ-ын хилийн боомтоос буцаагджээ

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Зорчиж буй зорилго, очих байр буудал, буцах хугацаа, урьсан хүнээ мэдэхгүй, шалтгаанаа тайлбарлаж чадахгүй, визийн мэдүүлгээсээ зөрсөн тохиолдолд БНСУ буцааж байгааг мэдээлж байв.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр 2023 онд 1,592 иргэн, энэ оны эхний улиралд 387 иргэн БНСУ-ын хилийн боомтоос буцаагджээ.

БНСУ-д байгаа 54,000 гаруй монгол иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа бөгөөд 2023 онд 20,000 гаруй монгол иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар 18,000 гаруй болж буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656336
0 эможи

Иргэн
2024-04-16 22:33
Эцсийн бүлэгтээ БНСУ д очсон бүх хүмүүс ямар нэгэн байдлаар мөнгөө тушааж байгаа шүү дээ!!!Дандаа манай Монголчуудыг дээрэлхэж байх юм!!! Хаана ямар буудалд очих нь ямар хамаатай юм? Гудамжинд хонохгүй л лавтай шүү!’
keyboard_arrow_up